0Японы осол гарсан “Фукусима-1” АЦС-н эргэн тойрны нүүлгэн шилжүүлэх бүсийг нилээд өргөжүүлэхийг засгийн газартаа Японы Цөмийн болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын агентлагын мэргэжилтнүүд зөвлөж байна. Урьд нь МАГАТЭ-гийн шинжээчид үүнийг шаардаж байсан юм. Радио идэвхит бодисонд хордсон газар нутаг, нүүлгэн шүлжүүлэх 20 километрийн бүсээс давжээ. “Фукусима-1” станциас баруун хойш 40 километрийн газар нутгийн хөрснөөс авсан дээжээс йод, цезийн өндөр агууламж илэрсэн байна. АЦС-н ойролцоох далайн усан дахь радио идэвхт бодисын хэмжээ, хэвийн хэмжээнээс 4385 дахин их байна. 30 километрийн аюултай бүсээс гэр орноо нүүлгэхийг хүссэн хэн бүхэнд туслахад засгийн газар бэлэн байна гэж Японы засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдлээ. Аюултай газар хөдлөлт 3-р сарын 11-нд болсны дараа японы “Фукусима-1”, “Фукусима-2” АЦС-н хөргөлтийн систем жагсаалаас гарч улмаар онц байдал зарласан билээ.  “Фукусима-1” АЦС-н 1,2,3-р реакторт дэлбэрэлт болж, 4-р эрчим хүчний блокт түймэр гарсан билээ. Эдгээр ослуудаас болж АЦС-д радио идэвхт бодис алдагдсан юм.