Саудын Арабын  нефтийн олборлолт хоногт 400 мянган баррелиар нэмэгдэж, нийт 9 саяд хүрчээ. Энэ нь дэлхийн нефтийн түүхий эдийн  нийлүүлэлтийн хомсдлыг  багасгах зорилготой юм. Энэ тухай  өнөөдөр лондонгийн  “Файненшл таймс”   сонин мэдээлжээ. Хомсдол гарах шалтгаан нь дэлхийн нефть олборлодог томоохон компаниуд  Ливийн иргэний дайны улмаас  нефтийн үйлдвэрүүдээ хааж, нефтийн түүхий эд нийлүүлэлт багассантай холбоотой юм.