Тайланд улсад хүчтэй үер болсны улмаас хохирол амссан Самуи онгоцны буудал бага зэрэг ажлаа сэргээж эхэллээ. Бангкогд  хоёр нислэгээр 376 хүн ирээд байна. Эрх баригчид орон нутгийн оршин суугчид болон жуулчдыг нүүлгэн шилжүүлж байна. Хүмүүст туслахаар цэргийн хэд хэдэн  усан онгоц яаран  ирж явна. Оросын жуулчны “Ростуризм” байгууллагын мэдэгдснээр  одоо Самуид оросын 600 орчим жуулчин байгаа аж. Тэдгээр хүмүүст буудлаасаа гарахгүй байж оросын консулын зөвлөгөөг сайтар даагахыг зөвлөжээ. Тайландын байгалийн гамшигт 11 хүн амь эрсдсэн байна. Тэдний дунд оросын иргэд үгүй аж.