Орос улс Ливид өрнөж байгаа  үйл явдалд сөргөлдөгч талуудыг яриа хэлэлцээнд уриалж байна. Энэ тухай Оросын ГХЯ ны тэргүүн Сергүй Лавров Москвад  лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр цохон тэмдэглэв. Тэрээр олон улсын хамтын нийгэмлэгүүд нь Ливийн  энгийн иргэд  тус улсын цэргийн ажиллагааны золиос болохоос хамгаалах ёстой гэж   мэдэгдэв.  НҮБ-ын АЗ  3-р сарын 17- нд  Жамахирийн агаарт нислэггүй бүс тогтоох Тогтоол гаргасан юм.  Орос улс энэ асуудал дээр түдгэлзсэн байр суурийг эзэлсэн юм. 3-р сарын 19- ны өдөр АНУ, Франц, Их Британи улсын цэргийн хүчнийхэн тус улсад цэргийн ажиллагаагаа эхэлсэн юм.