ШХАБ -ын гишүүн  орнууд 2011-2016 онуудад  хэрэгжүүлж “Терроризмын эсрэг тэмцэх стратегийн төслийг“ дэмжин хэлэлцэв. Казахстаны нийслэл Астанад болсон  хуралдаан дээр мансууруулах бодистой тэмцэх бодит үйл ажиллагааны тухай асуудлуудыг хэлэлцэн ярилцлаа. Орос улсын Мансуурлах бодисын эргэлтийг хянах газрын орлогч захирал Олег Сафонов  ШХАБ -ын нэн түрүүний  зорилго  бол Афганистаны хар тамхины наймааны  замыг хаах явдал юм гэв.НҮБ-ын 2011 оны мэдээнээс тус улсад олон улсын эвслийн ажиллаагаа эхэлсэн үеэс мансууруулах бодисны үйлдвэрлэл 44 дахин өсж, хар тамхины наймаачдын эргэлт  65 тэрбум долларт хүрсэн юм. "Энэ мөнгөөр тэд ШХАБ-ын  орнуудын хил рүү нэвтрэх  хэт давруу үзэлтэн болон алан хядагдагчдыг санхүүжүүлдэг » гэж Олег Сафонов онцлон тэмдэглэв.