Японы засгийн газар “Фукусима-1” АЦС- ын гэмтсэн реакторуудыг тусгай даавуугаар малгайлан хучих санааг судлан үзэж байна. Энэ тухай “Токио электрик пауэр” компаний төлөөлөгч “Асахи” сонинд мэдээлсэн аж. Энэхүү арга хэмжээ нь  цацраг идэвхит бодисийг хамгийн бага хэмжээгээр  гадагш нэвтрүүлэх  болон байгаль орчныг хамгаалах эцсийн зорилготой.  АЦ станцын ослын дараа “Фукусима-1 “- ийн  тэнгисийн усны орчим дахь цацраг идэхжилт йодын агуулга 131 байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хууль тогтоомжийн дагуу тогтоосон хэвийн хэмжээнээс 3355 дахин нэмэгдээд байна. Цацраг идэвхит изотопууд нь Хонсю арлын орчмын агаараас алс холд нүүж байна.  Хятад улсын ХМХ-ийн мэдээлснээр мягмар гаригийн үдэш тус улсын зүүн хэсэгт орших Шандунь муж болон хойд хэсгийн Хэбэй ,  Шаньси  болон нийслэл Бээжин хотод микроскопын йодын цацрагийн идэвхжилтийн агуулга 131 байсан байна.  Японд гарсан АЦС-ын ослын дараа цацраг идэвхитэй изотопын ялимгүй агуулга нь английн Оксфордширд ажиглагдсан юм. Энэ тухай Их Британий Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Гэхдээ тэдгээрийн хэмжээ Хятад болон Их Британид  ялимгүй бага байгаа төдийгүй хүмүүсийн эрүүд мэндэд аюул ууруулах үгүй юм. Токиогийн аюул заналыг багасгах оролдлого нь “Фукусима- 1”- тэй холбоотой нь мэдээж хэрэг юм. Гэхдээ тусгай даавуугаар хийсэн малгайгаар  сайн үр дүнд  хүрэх үү?  гэдэгт Оросын цацраг  аюулгүй байдлын шинжээч Максим Шингаркин   эргэлзэж байна. «Станцыг гадагш ямар нэгэн бохирдуулах бодисуудыг тараахгүй, хязгаарлах гэсэн санаа угтаа ухаантай боловч, түүний жинхэн хязгаарлагдмал боломжийг ойлгох хэрэгтэй. Учир юунд байна гэвэл бүсийн   дотор ирж байгаа усны хөргөлт нь ямарч тохиолдолд халууныг бий болгож, уур үүсгэнэ. Иймээс энд  битүү таглах тухай ярихын ч хэрэггүй юм.  Тэр дугариг дээвэр нь тэдгээр бичил хэсгүүдийг дээшээ гархыг хязгаарлана. Ингэхэд зөвхөн тэдгээрийн тарах шинж л өөрчлөгдөнө.  Гэсэн хэдий ч орчин тойронд их хэмжээгээр тархсаар л байх болно. Ослын нөхцөл байдлын үед энэ үйл ажиллагаа нь ямарч ач холбогдолгүй болно. Өөрөөр хэлбэл дэлбэрэлт үүсч, юугаар ч хийсэн байсан гэсэн малгай, бунхан аврахгүй» гэж Максим Шингаркин тэмдэглэлээ. Станцид иэдхитэй  физик ажиллагаа явагдаж буй цагт “Фукусимаг”  битүү таглах аргаар хучих нь боломжгүй юм. Ялангуяа, үүний  өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд талаар өнгөрч байгаа үед тус АЦС- ын байдал улам хүнд болж байна. Тэгээд ийм байдалд нилээд удах байх гэсэн болгоомжлол төрж байна.  Одоо реакторуудын дотор ямар процесс явагдаж буйг , гинжин холбооны урвал гарах аюул байгаа эсэх, блокууд гэмтэх эсэх зэргийг   хэн ч хэлж мэдэхгүй. Тэгээд энэ тухай тодорхой зүйл гараагүй байхад үйл явдлыг хэрхэн цаашид өрнөхийг хэлэхэд эргэлзээ төрж байна.