Ливийн сөрөг хүчнийхний ялалтын давшилтанд Триполи  хахаж цацаж байна.Лхагва гаригт Муаммар Каддафийн хүчнийхний цохилтон дор босогчид Рас-Лануф , Марс-эль-Брег хотуудыг яаравчлан орхин  одлоо. Үүний өмнө тэд Газрын Дундад тэнгисийн Бен-Жавада хотоос цугтан гарсан юм. Засгийн газрын цэргүүд эсрэг давшихдаа танк, их буу ашиглан, зэвсэглэсэн сөрөг хүчний талынхныг самгардуулж байна.  Тэд өнгөрсөн ням гаригт олон улсын эвслийнхний агаарын хүчтэй цохилтын дэмжлэгтэйгээр хотуудыг буун дуу гаргалгүй эзлэн авсан юм. Мягмар гаригт босогчид нь  барууныхны дэмжлэг үгүй тус улсын зүүн хэсэгт  Бенгази руу ухрах болсон юм.  Босогчид 3-р сарын 19 -нд Каддафийн эсрэг АНУ, Их Британи болон Францын  олон улсын эвслийн цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө  хотыг  хяналтандаа барьж байсан юм. Сүүлийн хоёр өдөр босогчид барууны эвслийнхний урмыг  нилээд хугаллаа. Нефтийн экспортын хоолойнууд байрладаг боомтууд хяналтгүй   болсон. ЕХ нь энэ долоо хоногт Катарын зуучилснаар ливийн нефтийг импортлохоор тооцоолж байна.  Өнгөрсөн  шөнө  Францын АЦХ-хэн Агаарын хамгаалалтын объектууд  болон ливийн армийн зэвсгийн  агуулахад    хэд хэдэн цохилт өглөө. Нийслэл дэхь Каддафийн ордны дэргэд  хүчтэй дэлбэрэлт болсон.  Нөгөөтэйгүүр Триполи хот, мөн Каддафийн төрсөн хот Сиртаг  босогчид эзэлсэн тухай мэдээ алга. Түүнчлэн энэ хоёр төвийн   дунд байдаг Мисмурат хотод босогчдыг бүслэх зорилгоор цагиргаа Каддафи нь багасгсаар  байна. Үүнд ливийн эргийн хамгаалалтын гурван хөнгөн онгоцыг устгаж дөнгөсөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн ч тусласангүй . Энэ нь босогчдын зэвсэг техникийн боломжууд  Каддафийн армитай хүчтэй тэмцэхэд түвэгтэй байгааг харуулж байна. Тэд баруунаас улс төрийн дэмжлэг хүсээд зогсохгүй, зэсвгийн дэмжлэг ч авах хүсэлтэй байна. Гэтэл ийм шууд болон бүдүүлэг  нийлүүлэлт нь НҮБ- ын АЗ- ийн тогтоолыг зөрчсөн явдал болно. Гэсэн хэдий ч Франц улс  босогчидтой яриа, хэлцэл хийж эхлэхэд бэлэн байгаа юм. Ийм боломжийг Итали улс ч үгүйсгэхгүй байна. Зэвсэг нийлүүлэх хоригийг зөрчсөн  тохиолдолд зэвсэг нь  “Аль-Каида”- гийн талынхны гарт очих эрсдэлтэй. НАТО-гийн үзэж байгаагаар Ливийн сөрөг хүчнийхний дунд тэд байгааг үгүйсгэх аргагүй юм.  Британий засгийн газраас санхүүжигдэж байгаа “Квиллиам” судлагааны төв нь   Ливид  урьд өмнө үзэгдэж байгаагүй исламын хэт даврагч үзэлтнүүд  идэвхжих боломж бий болгохыг анхааруулсан юм.  Энэ дүгнэлттэй оросын улс төрч Георгий Мирский санал нэг байна. «Ливийн исламчуудын байр суурь мэдээж хэрэг  эрчимжинэ. Одоо хэрвээ босогчид яллаа гэхэд тэдний дунд исламчууд байхгуй гэсэн итгэл үгүй юм.Каддафийн үед байгаагүй  “Аль-Каида“ ч одоо мэдээж хэрэг бий болно. Яг Иракд байсан шиг. Саддам Хусейний үед тэр байгаагүй , харин түүний дараа тэр бүс нутагт хамгийн гол шахуу баазыг байгуулсан. Ливид ч гэсэн энэ давтагдахыг үгүйсгэх аргагүй юм» гэж Георгий Мирский хэллээ. Босогчдыг дэмжин дайн тулаанд дайран ороход бэлэн байгаа  НАТО-гийн хүчнийхэнд өнөөдөр улс-төрийн болон цэргийн дэмжлэг үзүүлэх гэж байгаад  маргааш Ливийн нутаг дэвсгэр дээр “Аль-Каидатай” тэмцэх боловий гэдгийг анхааруулмаар байна.