Оросын төр өмчөө хувьчлахаар шийдвэрлэжээ. Эрчим хүчний сайд Сергей Шматкогийн мэдээлснээр «Русгидро» компанид усан ЦС-ын барилга байгууламжуудаа хувьчлах төлөвлөгөөгөө боловсруулах заавар авчээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр төр засаг  хяналтын багц хувьцаатай байхаа болино. Төр усны эрчим хүч, атомын эрчим хүч, хуваарьлах сүлжээг саяхан болтол хяналтдаа  байлгасаар байв. Учир нь эдгээр нь стратегийн ач холбогдолтой салбар билээ. Гэвч Орост өнгөрсөн онд зарласан гуравдахь удаагийн хувьчлалын явцад төр Русгидро, Роснефть, Совкомфлот, Оросын төмөр зам, Хадгаламжийн банк  зэрэг компанийг бүрэн хяналтдаа байлгахаас татгалзах юм. Хөрөнгө оруулагчид  тодорсон гэж РБК агентлагийн мэдээллийн магадлан шинжлэх газрын захирал Александр Яковлев хэлээд «Засгийн газраас төр илүүдэл  өмчөөсөө татгалзах зүй ёсны бодлого явуулж байна. Хувьчлах олон компанийн цэс байгаа. Эрчим хүчний үйлдвэрүүд түүнд багтсан юм. Оросын ба гадаадын худалдан авагчид Русгидро компанийн үнэт цаасыг сонирхох бололтой. Одоо оросын эрчим хүчний салбарт үнэ болон  хуучирсан дэд бүтэцтэй холбооотой  түвэгтэй асуудлууд тулгарсан ч  хөрөнгө оруулах үүднээс сонирхолтой салбар хэвээр байна. Ойрын 10 жилд Орост  дэд бүтцийг боловсронгуй болгохтой холбогдон цахилгаан эрчим хүчин их шаардагдана. Улмаар Русгидрог  оролцуулан мөн салбарын компаниуд хөрөнгө оруулагчдын сонирхолыг татана» гэв. РУСАЛ компанийн тэргүүн Олег Дерипаска Русгидрод хувьцаатай  болохыг сонирхож байна гэж шинжээчид үзсэн. РУСАЛ компанийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн томоохон хэсгийг Русгидрогийн эрх мэдэлд байгаа  сибирийн УЦС-ууд цахилгаанаар хангаж байна.Иймээс РУСАЛ компани цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хяналтандаа авахыг сонирхож байна. Хятадын нэгэн компани Русгидрогийн стратегийн түнш болж магадгүй. Тус улсын хэд хэдэн компани хувьцаа худалдан авах эсвэл харилцан солилцоо хийхийг сонирхож байгаагаа мэдэгдлээ. Орос улсаас усны эрчим  хүчний  цогцолборын хичнээн, хувьцаа хэдийд зах зээлд гаргах нь одоо гол асуудал боллоо. Русгидро компанийн бүх хувьцаа бараг 60 хувь нь төрийн  мэдэлд байгаа. Бараг 8 хувь хувьцааг 2013 он хүртэл худалдахаар төлөвлөжээ. Дараа нь 2014-2015 онд төрийн хяналтын хувьцааны хувь  буурах юм. Дээрх хувьчлалын цэст багтсан өөр компаниуд ч хувьцаагаа худалдах гэж байна. Жишээ нь ФСК компани Лондоны биржэд листинг явуулж дууслаа. Хадгаламжийн банк  хадгаламжийн баримт бичиг гаргах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр хоёр компани  хувьцаанийхаа үнийг нэмэгдүүлж, энэ оныг дуустал аль болох ашигтайгаар худалдах төлөвлөгөөтэй байна.