Японд өнгөрсөн шөнө дөрвөн удаа 5 баллаас дээш хэлбэлзэлтэй  газар хөдлөв. Голомт нь Номхон далайн зүүн эрэг буюу Хонсю арал байлаа. Энэ бүс нутаг нь  газар хөдлөлтийн идэвхитэй бөгөөд 3-р сарын 11-нд  9 баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Үүнээс болж далайгаас 10 гаруй метрийн цунами давалгаалж олон хүний амь нас үрэгдэж, ор сураггүй  болсон юм.