3-р сарын 29 -нд Иракийн Тикритэд болсон алан хядах ажиллагааны улмаас53 хүн амь үрэгдэж, 98 хүн шархаджээ. Үүний өмнө 45 хүн нас барсан тухай мэдээлж байсан юм. Тикритын захиргааны байрны хаалган дээр амиа золиослогч  өөрийгөө дэлбэлсэн аж. Үүний дараа зэвсэглэсэн хэсэг хүмүүс захиргааны ажилтнуудыг байсан  байрны дотор дайран орсон байна. Хэсэг хугацааны дараа гадаа минжүүлсэн автомашин дэлбэрчээ. Хүчнийхэн алан хядагчдыг нэн даруй байрнаас хөөн гаргаж чадсан бөгөөд дээрэмчдээс  долоон хүн амь үрэгджээ. Нас барсан хүмүүсийн дотор   орон нутгийн захиргааны 3 ажилтан, агентлагийн нэг сэтгүүлч байжээ.