“Талибан” радикал хөдөлгөөний алан хядагчид афганистаны өмнө хэсгийн Гельменд дэхь гар утасны 8 цамхагийг дэлбэлжээ. Энэ тухай орон нутгийн телевиз мэдээлжээ. Хэд хоногийн өмнө талибууд Гельменд дэхь  гар утасны бүх операторуудад  ажиллахыг хориглож, тэдний тоног хэрэгслийг дэлбэлж,  компаний ажилтнуудыг сүрдүүлж байжээ. Радикалуудын үзэж байгаагаар нилээд хэдэн операторууд гадаадын тусгай албануудад тэдний байгаа газрын мэдээллийг гар утасны дохиог ашиглан өгсөн аж.