Японы эрх баригчид байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг “сэргээн босгох  тусгай бүсээр” зарлана. Уг ажлыг шуурхайлах үүднээс тэдгээрт зориулан  татварын хөнгөлөлт тогтоох болон бусад үйлчилгээг үзүүлэх юм. Тус улсын парламент шинэ хуулийг хэлэлцэж эхэлээд байна. Ийм маягийн арга хэмжээ нь урьд өмнө ашиглагдаж байгаагүй. 3-р сарын 11 - нд тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 28 мянган хүн амь эрсдэж, 3 мянга орчим хүн шархаджээ.