Японы “Фукусима-1” АЦС-ын орчмын цацрагийн идэвхжилт хэвийн хэмжээнээс 3355 дахин илүү байна. Энэ тухай Атомын болон үйлдвэрлэлийн аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгч тус станцын реакторын турбины заалнд далайгаас шахдаг усны шүүлтүүрийг хянаж үзэхэд ийн илэрсэн гэж мэдэгджээ. Үүнэтэй зэрэгцэн Хятадын ХМХ-дийн мэдээлж байгаагаар  цацраг идэвхит йодын изотоп -131,  цезий -137 тус улсын алслагдсан хэд хэдэн нутгуудын агаарт төдийлөн аюултай бус хэмжээгээр илэрчээ. Цацрагидэвхижилтийн явцыг зогсоох үүднээс “Фукусима-1”  АЦС нь  эрчим хүчний 1, 3 болон 4 блокуудыг тусгай давуугаар бүрэхээр төлөвлөж байна. Үүний тулд агаарт цацраг идэвхтэй бодис ялгаруулдаггүй тусгай зориулалтын будгаар уг байгууламжийг будахаар болж байгаа аж. 3-р сарын 11нд Японд хүчтэй газар хөдлөсний улмаас “Фукусима-1” АЦС дээр хөргөлтийн систем эвдэрснээс хэд хэдэн осол гараад байгаа юм.