«Радиоастрон» хэмээх сансрын хосгүй дуран авайг Орост үйлдвэрлэжээ. Түүнийг хоёр сарын дараа Байконур сансрын хөлгийн буудлаас дэлхий орчмын тойрог замд гаргана. 10 метр том парабол толь дуран авайн үндсэн хэсэг юм. 27 антенн түүнийг тойрсон байна.Сансрын радио дуран авай дэлхийн Австрали, Германи,АНУ,Англи, Оросын том том радио дуран авайнуудтай хамт ажиллана гэж Оросын ШУА-ийн Лебедевийн нэрэмжит физикийн хүрээлэнгийн Одон орон, сансрын төвийн хэлтсий эрхлэгч Сергей Лихачёв хэлээд «Дэлхийн 20 орны эрдэмтэд эрдэм шинжилээний хөтөлбөрийг зохиож, газар дээрх томоохон радио дуран авайнуудыг оролцуулах баталгаа өгсөн. Эдгээр нь дэлхийн хамгийн том 64-70-100 метр голчлол бүхий антенн юм. Радио дуран авай дэлхийгээс холгүй 350 мянган км зайтай орших учир одоо дэлхий орчмын тойрог замд байгаа бүх сансрын дуран авай түүний дотор америкийн Хабблаас илүү үр бүтээлтэй юм. Өрөөеер хэлвэл америкийн «Хаббл» дуран авайг бодоход дүрслэл илүү тод нарийн байх болно» гэлээ. Сансрын «Хаббл» дуран авайгаас 1000 дахин илүү тодорхойгоор сансрын цацрагийн эх сурвалжийн тухай  мэдээлэл  «Радиоастрон»дуран авайгаас авч болно.Хамтарсан судлал ийм бүдүүвчтэй: «Радиоастроны» дохионы туяа ертөнцийн алс хол  цэг рүү зүглэнэ. Газар дээрх радио дуран авайн туяа бас мөн цэг рүү чиглэнэ. Тусгагдсан туяаг антенн хүлээж авна. Дараа  нь  нэгдсэн зураг бий болно. Одон орны ийм хэрэгслийг интерферометр гэдэг. Хиймэл дагуулын тойрог замаар алс хол цацрах туяа маш тод дурслэл хүлээн авах боломж олгож байна. Жишээ нь бичил биетийн радио цацрагийг мэдэрч болно.Одон орны физикийн хүрээнд урьд өмнө үзэгдээгүй боломж нээгдэнэ. Шинэ шинэ нээлт хийнэ гэж Сергей Лихачёв хэлээд «Манай  хүрээлэнгийн ажилтнууд  «Радиоастрон» дуран авайн тусламжтайгаар ШУ-ны их үр дүнд хүрэхийн хамт  тооцоолон бодох шинэ технологийг боловсруулах асуудал дээр ажиллаж байна. Энэ нь ирээдүйн радио одон орны туршилтад маш чухал юм. Миний бодоход бид одон орны физикийн хувьсгалын босгон дээр байна. «Радиоастрон» бол  Оросын ШУА ба Оросын сансрын агентлагийн ганц төсөл  биш. 2018 онд зохиохоор  төлөвлөсөн «Миллимитрон» төсөл  ухаанд багтамгүй гэмээр үр дүнтэй болж, хүрээлэн буй ертөнцийн бүрэн төгс байдлыг  дүрслэх боломж олгоно» гэв. «Радиоастрон» төслийг бүх нийтээр дэлхийн төлөө зохиосон. Эрдэмтэд түүний тусламжтайгаар  од, гараг дундын плазм, дэлхийн татах талбарын цацрал, дэлхий орчмын орон зай болон тус орон  зай  Нартай хэрхэн харилцаж байгааг судлаж, алс хол сансрын олон нууцыг тайлах юм.