Японы «Фукусима-1» АЦС осол гарснаас хойш агаар мандалд нэвтрэсэн  цацраг идэвхит бодис америкийн эрэг хавийн нутагт хүрчээ. Цацраг идэвхит йодын агууламж нэмэгдснийг хэд хэдэн муж улсад нэг зэрэг бүртгэсэн байна. Үүний өмнө европын зарим улс цацрагийн агууламж өөрчлөгдсэн тухай мэдэгдсэн билээ. Япон улсаас дэлхийн хамтын нийгэмлэгт хандан цацрагийн эргэн тойронд шуугиан дэгдээлгүй бараа бүтээгдэхүүний нь нийлүүлэлтийг хязгаарлахаас татгалзахыг уриалжээ. Бараа бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд аюултай биш хэмээн японы тал үзэж байна.Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад оросын хүн амын 64 хувь нь японы үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг авахаас татгалзахад бэлэн байна. «Made in Japan» японы чанарын тэмдэг байх төдийгүй цацрагаар хордох аюулын сануулга боллоо. Оросын Интернетэд ширүүн санал шүүмжлэл өрнөв.Эмэгтэйчүүд  японы гоо сайхан ба хүнсний бүтээгдэхүүний  «цэвэр аюулгүй байдлыг» хэлэлцэж байна. Орост хамгийн их эрэлт хэрэгцээтэй японы бараа-автомашин японы ямар нутагт үйлдвэрлэгдснийг эрэгтэйчүүд сонирхон асууж байна. Машинаа цацраг идэвхит йод, цезий бодисоос хаана цэвэрлэж болох  асуудлыг ч хэлэлцэж байна. «Фукусима-1» АЦС осолдсноос хойш японы бараа , хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа орнуудад түгшүүр гаарав. Австрали, Хонконг, Канад, Сингапур, АНУ, Орос ба бусад хэд хэдэн улс японы бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлсан байна. Энэ нь японы зарим нутагт цацраг идэвхит бөөмсийг агаар, тэнгисийн ба ундны ус, хүнсний бүтээгдэхүүнд илрүүлсэнтэй холбоотой. Ялимгүй хэмжээний цацраг илрүүлсэн энэ нь эрүүл мэндэд хортой нөлөөлөхгүй гэж японы эрх баригчид мэдэгдлээ. Гэвч хордох аюул бас бий гэж Оросын Гринпис байгууллагын цөмийн аюулгүй байдлын асуудал эрхлэсэн эрчим хүчний хэлтсийн удирдагч Владимир Чупров үзэж байна. «Фукусимаг дамжсан хүнсний бүтээгдэхүүн эсвэл машин хэрэглэвэл цацрагаар хордож мэднэ. Японы ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо баримтуудаас  харахад хүнсний ногоонд цацраг идэвхит йодын агууламж 1000, суун бүтээгдэхүүнд 100 дахин хэвийн хэмжээнээс илүү байна. Хүн ийм бүтээгдэхүүн хэрэглэвэл хордоно. Их хэмжээгээр хэрэглэвэл өмөн үү өвчин уусч мэднэ. Японы бүх нутаг бохирдож, бүх бүтээгдэхүүн нь  хордоно гэхэд эртдэнэ. Одоогоор зөвхөн дөрвөн муж улсын тухай өгүүлж байна» гэлээ. Харин японы бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас эмээх үндэс үгүй гэж худалдагчид батлан илэрхийлж байна. Ахуйн хэрэгцээний цахилгаан барааны  тухайд гэвэл японы нэрд гарсан  телевиз, утас, тоос сорогч, компьютерийг  өөр улс орнуудад угсран үйлдвэрлэж байна. Автомашин худалдан авагчид ч сэтгэл түгших учир алга. Японы олон загварын машиныг өөр улс оронд бас угсран үйлдвэрлэдэг. Автомашин худалдагчид бүтээгдэхүүн нь  цацрагийн талаар аюулгүй байгааг батлахын тулд өөрснөө тусгай багажаар шалгахад бэлэн байна. Японы үндэсний хоол хэрэглэгчид ч сэтгэл тайван байж  болох нь. Японы ресторанууд түүхий эдийнхээ 90 хувийг Японоос биш Норвеги, Хятад, Тайланд, Австралиас авч  байна. Оросын түүхий эдийг ч хэрэглэдэг. Японы эрэг хавьд барьсан цацраг бүхий загас  зах зээлд гарах боломж огт байхгүй гэж Оросын загас агнуурын алба мэдэгдэв. Оросын Гринпис байгууллагын төлөөлөгч Владимир Чупров ч үүнийг батлав. Харин тэнгис далайн зарим төрлийн бүтээгдэхүүн идэхээс татгалзсан нь дээр гэж экологич анхааруулав. Жишээ нь нялаахай хүнд төмөрлөг ба цацраг идэвхит бодис нөөцөлдөг гэж Чупров хэлээд «Хорт бодис организмд төвлөрч байна. Тэнгисийн усны хорт бодис загас,нялаахайд   нэвтэрч шилжвэл агууламж нь 10 бүр 100 дахин нэмэгдэж мэднэ» гэв. Оросын өргөн хэрэглээний  барааны хяналтын газар болон гааль ийм барааг оросын зах зээлд гаргахгүй. Одоо цацрагийн хэр хэмжээг хянан шалгах автомат систем бүх боомтод ажиллаж байна. Цацраг ихэссэн үед бүх барааг устгаж байна. Харин йод агуулсан бэлдмэл хэт хэрэглэх явдал эмч нарыг түгшүүлж байна. Ялимгүй хэмжээний йод цацралд хордсон үед үнэхээр туслана. Гэвч хяналтгүй хэрэглээ амь насанд аюултай. Эмч нар үүнд ухаалгаар хандахыг уриалж байна. Ямар байсан ч  сандрах учир үндэс  алга. Алс Дорнод цацрагийн түвшинг өдөр шөнөгүй хянан үзэж байна. Агаар, ус, цасанд магадлан шинжлэх ажиллагаа үргэлжилж байна. Цацрагийн  үзүүлэлт хэвийн  хэмжээнээс хэтрэсэн нэг ч тохиолдол гараагүй.