Орос улсын өнгөрсөн жилийн 10-р сард явуулсан хүн амын тооллогын урьдчилсан дүн гарчээ. Оросын тоо бүртгэлийн газрын мэдээлснээр тус улсад 142 сая 900 мянган хүн амьдарч байна. Хоёр жилийн өмнө оросын хүн ам тогтвортой өсч байсан хэдий ч, сүүлийн хүн амын тооллого болсноос хойш бүтэн 8 жилийн дотор тус улсын хүн ам  хоёр сая гаруй хүнээр хорогдсон байв. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар энэ нь хэвийн хорогдол аж.  Өөрөөр хэлбэл, нас барсан хүмүүсийн тоо төрсөн хүмүүсийн тооноос илүү буюу  европын орнуудын хүн ам зүйн хандлагад нийцэж байна.Энэ дүн мэргэжилтнүүдийг  гайхшруулаагүй. 2025 он хүртэлх Улсын хүн ам зүйн хөтөлбөрт энэ үед хүн амын хорогдол зогсоно гэж тусгагдаагүй байсан гэж Москвагийн их сургуулийн  Хүн ам зүйн суурьшил судалгааны төвийн захирал Владимир Архангельский тайлбарлаж байна. «Хүн амын тоо жил ирэх тутамд эрс багассаар байна. Харин 2009 оны хувьд дээрх үзэгдэл ажиглагдаагүй аж. Энэ нь гэр бүл түүний үр хүүхдүүд рүү чиглэсэн , бөгөөд төрөлтийг нэмэгдүүлэх болон нас баралтыг багасгах  удаа дараа авсан арга хэмжээний  үр дүн юм. Өөрөөр хэлбэл, үндэсний эрүүл мэндийн төслийг хэрэгжүжүлсэнтэй холбоотой юм. Энэ нь улс орны эдийн засгийн байдлын таатай орчны үр дүн юм. Юутай ч атугай  90-ээд онтой харьцуулахад тэр шүү дээ. Харамсалтай нь, ирээдүй нэг их сайнгүй харагдаж  байна. Манай хүмүүсийн насны ангилал мэдэгдэхүйц доошилж байна. Хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн нас багасч, настай хүмүүсийн тоо ихсэж  байна. Тиймээс  төрсөн хүмүүсийн тоо багасаж байна. Дунджаар 25 нас хүртэл.Үүнийг цагаачлах иргэдийн өсөлтөөр нөхөж болохгуй л байх. Шалтгаан нь төрөлт багассантай холбоотой юм. Төрөлтийн тоо манай оронд европын бусад орнуудтай нэгэн адил байна» гэж Владимир Архангельский хэлэв. Зуу гаруй жилийн өмнө Оросын суут эрдэмтэн Дмитрий Менделеев XXI зууны дунд үед Оросын хүн ам 1 тэрбум гарна гэж урьдчилан хэлсэн байдаг. Орчин үеийн судлаачдын үзэж буйгаар манай орны байгалийн нөөц ийм тооны хүмүүсийг тэжээх  боломжтой аж. Гэхдээ харин Дмитрий Менделеев бол  XX зууны агуу донсолгооныг тааварлаж хэрхэн чадах билээ.  Дэлхийн II Дайнд нэг ч улс орон манай орон шиг тийм их хохирол амсаагүй юм. Түүний үр дагавар нь одоо ч гэсэн гарсаар. Дайны үед бага тооны хүн төрсөн  байсан. Мэдээж хэрэг, тодорхой хугацааны дараа тэд хүүхэд төрүүлэхдээ цөөхөн төрүүлсэн. 80-аад оны үед төрөлтийн тоо өсж, нас баралт багассан. Харин 90-ээд оны эхээр дээрх үзүүлэлт нурсан. Дмитрий Менделеев нь / гэр бүлийнхээ 17 дахь хүүхэд байсан/  тооцоолохдоо хүн амын өсөлтийг жилд 1,5 хувьтай  авч үзэж байсан. Харин энэ үзүүлэлт бол европынхны хувьд бол мөрөөдөл. Европын Холбооны орнууд хамгийн сайндаа л хүн амын өсөлт  “о” үзүүлэлттэй. Үүний зэрэгцээ оросын хоёр том хот - Москва, Санкт-Петербургэд хүн ам өссөн аж. Нийслэл Москва хотод 2002 -2010 онуудад оршин суугчдын тоо 11 хувиар өсж, нийт 11,5 сая хүн амьдарч байна.  Нева мөрний эрэг дээр оросын хойд нийслэлд гурав дахин бага хүн амьдарч байгаа бөгөөд сүүлийн 8 жилд Петербүргийн хүн амын өсөлт 8 % бөгөөд, нийт 4,8 сая хүн аж төрж байна. 

Гэрэл зураг