Оросын томоохон «Аэрофлот» нисэх онгоцны компанийн «Sukhoi Superjet 100» онгоц Москва-Доод Новгород чиглэлээр 5-р сарын 15-нд нисч эхлэх тухай тус компанийн төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээлжээ. Энэ онгоц 98 зорчигчийг 4400 км зайд тээвэрлэх чадвартай. Энэ онд ийм 14 онгоц үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Анхны нисэх онгоцыг бүр 4-р сарын эхээр арменийн «Армавиа» нисэх компанид нийлүүлнэ.
«Sukhoi Superjet 100» онгоц Москва-Доод Новгород чиглэлээр 5-р сарын 15-нд нисч эхлэнэ
