«Фукусима» АЦС-ын осолын хор уршгийг арилгагчдын ажлын нөхцлийг сайжруулна гэж Японы засгийн газар амлав. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эданогийн мэдэгдсэнээр шаардлагатай ачааг станцад тасралтгүй тээвэрлэх нэмэлт арга хэмжээ авна. Энэ зорилгоор байлдааны хөлөг онгоцуудыг хэрэглэнэ. Эдүгээ 400 ажилчин инженер «Фукусима» АЦС-д ажиллаж байна. Тэдний байрласан байшинд цацраг хэвийн  хэмжээнээс 10 дахин илүү их байна. Тэд ээлж ээлжээр долоо хоног ажиллаад амардаг.