Ливи улсад  цэргийн ажиллагаа явуулж буй орнууд НҮБ-ын АЗ-д тайлан тавих ёстой гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. АЗ энгийн номхон иргэдийг хамгаалах зорилгоор л хүч хэрэглэхийг зөвшөөрснийг тэрээр дурдав. Тус тогтоолыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн улс орнууд өөр ямар ч байгууллагад биш НҮБ-ын АЗ-д  л тайлагнах ёстой гэж Сергей Лавров хэллээ. Их Британи, Франц,АНУ ба бусад улсууд Ливид 3-р сарын 19-нд цэргийн ажиллагаа явуулж эхэллээ. Цэргийн ажиллагааны командлалыг НАТО эвсэлд шилжүүлэх шийдвэр ням гаригт  гаргажээ.