Лондонд Ливийн асуудлаар болох  олон улсын бага хурлаас Орос улс өөрийн тавьсан асуултанд хариу авахыг хүсч байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Барууны эвслийнхэн НҮБын АЗ-ийн Тогтоол ыг зөрчиж байгаа гэж сайд тэмдэглэв. Тэрээр Афганд болон Иранд явуулсан шиг тийм ажиллагааг Ливид явуулж болохгүй гэж  НАТО-д анхааруулсан.  Лондонгийн хуралд цугларсан  40 гаруй орны төлөөлөгчдийн хэлэлцэх гол асуудал нь НҮБ-ын АЗ-ийн Ливид нислэггүй бүс нэвтрүүлэх тухай Тогтоол хир зэрэг мөрдөгдөж байгаа тухай байлаа? Сергей Лавровын үзэж буйгаар Эслийнхэн иргэний дайнд хутгалдан орж, тогтоолын хүрээнээс хальсан юм. Лондонгийн төлөөлөгчдийн бас нэгэн асуулт нь НАТОгийн хүчтэй бөмбөгдөлтийн үеэр нас барсан хүмүүсийн тоо баримтыг НҮБ хэзээ шалгаж эхлэх  тухайд байлаа. «Эвслийн агаараас хийсэн  цохилтуудын дүнд энгийн ард иргэд амь үрэгдсэн мэдээлэлд бид түгшиж байгаа. Одоохондоо үүнийг нотлох боломжгүй байна. Бид энийг баримтаар шалгахыг хүсч байна. Үүний тулд бүх боломж байгаа. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  өөрийн тусгай төлөөлөгчийг Ливид томилж, юуны өмнө хүмүүнлэгийн тусламж   дээр анхаарлаа төвлөрүүлэх эрхийг олгосон байгаа» гэж Сергей Лавров хэллээ. Даваа гаригт Ливийн асуудлаар хийсэн НҮБ-ын АЗ- ийн   хуралдаан дээр энэ асуудлыг шийдээгүй. Бусад асуудлуудыг ч гэсэн. Тэр тусмаа тогтоолын хэрэгжүүлэлт болон  Ливийн эсрэг хоригийн тухай! Үүний өмнөх хуралдааны нэгэн адил ямарч үр дүнгүй дууссан. Чухам иймээс  Ливид цус урсгахыг зогсоох гэж Москва бас нэгэн механизмыг хэрэгжүүэх гэж байна. Африкийн холбооны санаачлагаар Ливид африкийн таван ерөнхийлөгчийн бүрэлдэхүүнтэй элч төлөөлөгчийг илгээх болсныг   бага хурлын төлөөлөгчдөд Сергей Лавров хэллээ. «Энэ арга хэмжээ бүтэлтэй болно гэж бодож байна. Ямартай ч байсан Ливид цус асгарах явдал цааш үргэлжлэхгүй байх гэж бодож байна. Ливийн ард түмний эрх ашигт нийцэх үүднээс  болон бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий нийтийн тогтвортой аюулгүй байдлын үүднээс энэ бүгдийг төгсгөл болгох нь чухал юм. Харин түүний дараа нь  шаардагдах шинэчлэлүдийн тухай ярилцах нь зүйтэй юм. Мэдээж хэрэг ийм асуудал нь Ливид төдийгүй тус бүс нутгийн бусад орнуудад аль хэдийнээ хуримтлагдсан байгаа» гэж С.Лавров тэмдэглэлээ. АНУ, Франц, Их Британи болон Германы удирдагчид телевизээр хийсэн бага хурлын үеэр ливичууд нь ирээдүйгээ өөрсдөө бие даан  шийдвэрлэнэ гэдгийг батлан ярьж байсан юм. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эх орон нэгтнүүддээ хандахдаа өөрийн түрүү хэлсэн амлалтаа давтсан юм. Ливийн цэргийн ажиллагаанд америкийн гүйцэтгэх үүрэг хязгаарлагдмал бөгөөд хуурай газрын ажиллагаанд  оролцохгүй гэж мэдэгдсэн юм. НАТО-гийн  ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен  мөн найдвар төрүүлсэн юм. Тэрээр НАТО нь НҮБ-ын АЗ-ийн Тогтоолын  бүх заалтыг илүү ч үгүй , дутуу ч үгүй  ягштал хэрэгжүүлэхээ илэрхийлсэн аж. Ингэхдээ ливийн босогчид нь Газрын- Дундад тэнгисийн эргээр тус улсын баруун зүг Триполи рүү амжилттай давшиж байгаа нь зөвхөн НАТО-гийн бөмбөгдөлтийн хүчинд тэр юм.  Өнгөрсөн шөнө НАТО- гийн хүчнийхэн тус улсын нийслэлийг арвав орчим удаа хүчтэй бөмбөгдлөө. Энэ нь нөгөө нислэггүй бүс нэвтрүүлэн, Каддафийн  армиас ард иргэдийг хамгаалахаар   тунхагласан зорилготой нь хэр нийцэж буй юм бол доо?