ОХУ-ын сангийн яам 2014 он гэхэд согтууруулах ундааны онцгой албан татварыг дөрөв дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ арга хэмжээ төсвийг арвижуулж, оросын иргэдийн архидалтыг хязгаарлана гэж яамныхан үзэж байна.  Орост архины хордлогоор  40000  хүн жилд нас  барж байна.Харин архитай холбоотой авто осол, гэмтэл, ахуйн гэмт хэрэгт хэлмэгдэгсдийг нэмвэл мөн үзүүлэлт 500000-д хүрнэ. Архидалт бол оросын соёлын нэг хэсэг хэмээн үзэх нь зүй  бус хэрэг билээ. Дундад зууны үед Орост  дан баярын өдрүүдэд л согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Тэгэхдээ зөвхөн дарс, шар айраг л хэрэглэдэг байв. Архи нэрэх технологийг ХУ зуунд эзэмшжээ. Түүнээс хойш 400 жил  өнгөрсний  дараа ч насанд хүрсэн эрэгтэйчүүдийн нас баралт өнөөгийнхөөс бага байсан юм. Гэвч ХХ зуунд гаарав. Гэхдээ  анагаах ухааны хөгжил урагшлан ахисан бөгөөд хүүхэд эмэгтэйчүүдийн нас баралт хэд дахин багассан билээ. Бүр өнгөрсөн зууны 70-д онд нэг хүнд ноогдох цэвэр спиртын  хэмжээ өнөөгийнхөөс 1,5  дахин бага байсан хийгээд хөдөлмөрийн чадвартай  эрэгтэйчүүдийн нас баралт ч бас 1,5 дахин бага байсныг Согтууруулах ундаанд хяналт тавих оросын холбооны шинжээч Сергей Сушинский тэмдэглээд «Зөвхөн 70-д оноос хойш манай оронд согтууруулах ундааны хэрэглээ өсөн нэмэгдэж эхлэв. 1991 онд  төрөлт буурч, нас баралт нэмэгдэв. Эдгээр хоёр үзэгдлийн график зөрж, оросын загалмай гэгчийг бий болгосон»  гэлээ. Михаил Горбачёвын санаачилсан архидалтай тэмцэх компанит ажиллагааны явцад согтууруулах ундааны хэрэглээг нилээд басгасгаж чадсан. 1985-1988 онд хэрэглээ 27 хувиар багассан байна. Тэр  үеийн арга хэмжээ зохион байгуулалт, эдийн засгийн талаар алдагдалтай байсан ч ЗХУ-д нас баралт харьцангуй буурсан гэж Сергей Сушинский тэмдэглээд «Архи ууж нас барсан хүмүүсийн тоо хоёр жилийн дотор 1 сая гаруйгаар багасав. Тэр үед согтууруулах ундааны  аж үйлдвэр хүч нөлөөтэй байсан учраас кампанит ажиллагаа удаан үргэлжилж үр дүнд хүрч чадсангүй. Асуудлыг тэр үед шийдвэрлэсэн  бол Орос 15 сая гаруй хүнээ алдахгүй байсан» гэв. Одоо нэг шил архи 98 рублийн үнэтэй байгаа бол согтууруулах ундааны онцгой татварыг дөрөв дахин нэмэгдүүлвэл 350-400 рубльд хүрнэ. Мэдээжээр хэрэглээ ч багасана. Гэвч оросын иргэдийн нэг хэсэг нь муу архи ууна гэж Холбооны ба бүс нутгийн согтууруулах ундааны зах зээлийг судлах төвийн тэргүүн Вадим Дробиз  хэлээд «Орост  жил  бүр дунджаар 2 тэрбум литр жинхэнэ ба хурамч архи ууж байна. 200-300 сая литр архийг  ил , бусады нь нууцаар худалддаг. Юуны түрүүнд гэртээ архи  нэрж байгааг дурдая. Дээрх арга хэмжээг авбал архины барацаалбал 10 хувийг ил худалдаж, 90 хувь нь нэрмэл ба хуурамч архины худалдаа  болж мэднэ» гэлээ. Хуурамч архины тухай яриа архины эсрэг идэвхтэй бодлого явуулахад олон жилийн турш саад болж ирсэн. Хорт хольц  нь ялимгүй бага. Чанараас үл шалтгаалан архи л Орост маш их хохирол учруулж байна гэж архи судлаачид  үзэж байна.Архины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр илүү хямд шар айраг, дарсыг архины оронд хэрэглэнэ гэж сангийн яам найдаж байна. Энэ нь  үндэслэлтэй таамагал билээ. Зөөлен согтууруулах ундааны хэрэглээ хүний биеийн ачааллыг ч багасгана.