Хятад улс нь Төв Азийд хэт даврагч үзэл идэхжиж байгаад түгшиж байна. Энэ байдал нь тус улсын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд нөлөөлж болзошгүй юм. Шинжээчид ийнхүү Хятадын “Тянь-Шань -2011” терроризмын эсрэг ажиллагааг БНХАУ-ын нутаг дээр явуулахыг санаачилсныг тайлбарлаж байна.Энэ арга хэмжээг явуулах тухай асуудлыг  Ташкентэд болсон ШХАБ-уудын Терроризмын эсрэг  бүс нутгийн бүтцийн зөвлөлийн  /ТЭБНБЗ/ хуралдаан дээр хэлэлцлээ. Хуралд Казахстан, Хятад, Орос, Тажикистан болон Узбекистаны төлөөлөгчид оролцжээ. Хамтын сургуулилт нь бүс нутагт  гарч болох хямралын байдалд нэгдмэл үйл  ажиллагаа явуулах  аргын нэг юм. Ингэхдээ зохицуулагчаар нь ШХАБ –ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн зөвлөл байх юм. Яагаад зөвхөн гурван орон терроризмтэй тэмцэх болов, ШХАБ зургаан гишүүн оронтой шүү дээ.  Энэ асуултанд хариулахад  санаачлага анх гаргасан Хятад улсад өөрийн шалтгаан бий. “Гурван муу байны эсрэг – террроризм, салан тусгаарлах  болон хэд даврагч үзлүүд нь Хятадын аюулгүй байдлыг хамгалахад өмнөө барьдаг зүйлүүд» гэж оросын  улс төрч Евгений Сатановский ярьж байна. «БНХАУ-ын  Шинжаан –Уйгарын өөртөө засах орон нь Кыргызстан, Тажикистан улсуудаас ирж буй террорист бүлгүүдийн даралтыг даван туулж байгаа. Тэдгээрийн ар талын баазууд нь болон ажиллагаа бэлтгэдэг төвүүд нь Кыргызстанд байж болох юм. Тэнд байдал тун түгшүүртэй байгааг бид мэднэ. Тажикистанд иргэний дайны дараа, нутгийн тал нь исламистуудын гарт орсон байгаа. Тиймээс Хятад, Кыргызстан, Тажикистан гэсэн даралал энгийг бодогдуулж буй юм» гэж Евгений Сатановский үзэж байна.Орос улс эдгээр сургуулилитанд идэвхтэй оролцоно. Гэхдээ  сүүлийн шийдвэрлэх  шатанд нь оролцоно. Сургуулилтуудад  ОХУ-ын  Үндэсний терроризмын эсрэг хорооны тэргүүн байлцана.Өнгөрсөн жил  Орос улс нь терроризмын эсрэг томоохон “Саратов-антитеррор” сургуулилтыг  зохион явуулсан  бөгөөд үүнд Кыргызстан, Казахстаны хууль хамгаалах байгууллагын болон тусгай албаныхан оролцсон юм. Яг  түүнтэй ижил төрлийн арга хэмжээг Хятад улс одоо зохион явуулах гэж байна. ШХАБ-ын тулгамдсан асуудлууд олон талтай байдаг тул Орос улс үүнд заавал байлцах албагүй юм.   Энэ нь Орос улсын  Төв Азийн бүс нутгийн  шинэ стратегитай  нийцэж байгаа юм. «Кыргызстаны эрх баригчдад хүчний дэмжлэг үзүүлэхээс татгалзан, Тажикистан,  Афганистаны хоорондын хилээс оросын  цэргүүд явсан нь   Орос улс дотоодын шийдвэрлэгдээгүй асуудлууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж, их  гүрний болон хуучин их гүрнүүдийн асуудлуудаас  ямар нэгэн хэжээгээр зайлсхийх бодлого барьсан явдал юм. Терроризмын эсрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан орнуудтай хамт Хятад улстай хамтран ажиллах нь орос улсын ашиг сонирхолд харшлахгүй,   харин ч гадаад бодлогыг улам бэхжүүлнэ. Евгений Сатановский үзэж буйгаар Орос улс одоо гадаад бодлого бодитоор  хэрэгжүүлэх үе шатандаа ороод байгаа аж.