Оросын суут зохиолч Антон Чеховын  музей Москва орчмын Мелиховод байдаг юм. Саяхан уг музейг хуучин төрхөнд нь оруулах шийдвэр гарчээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев музейг сэргээн засварлах хөрөнгийг шийдэж өгчээ. “Хайр дурлалын өргөн чөлөөнд “ Чехов ирж “царс” модны дор суух дуртай байжээ. Тэр модыг “царс “гэж үздэг боловч жинхэндээ тэр нь хайлаас мод байсан аж.Чеховыг тэнд байхад залуу сайхан бүсгүйчүүд тэрүүгээр их явдаг байжээ. Одоо ч гэсэн тэд энд ирдэг байна. “Чеховын “царс” модонд хүрсэн хүний хүсэл заавал биелдэг” гэсэн домог ч байдаг аж. Түүнчлэн Оросын ерөнхийлөгчийн санхүүжилтийг Саратовын хөгжмийн дээд сургууль, Санкт-Петербургийн орос хэл , уран зохиолын дээд сургууль, Тула мужийн номын сан , бусад эрдэм-шинжилгээ, соёлын байгууллагууд хүртэх юм.