Өнөөдөр Орос улсад Москвагийн метронд үйлдсэн террорын ажиллагаанд хэлмэгдэгсдийн дурсгалыг  хүндэтгэж байна. Одоогоос яг нэг жилийн өмнө метронд үйлдсэн дэлбэрэлтууд олон арван хүний амь насанд хүрсэн билээ. Хүмүүс хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн метроны «Лубянка», «Парк культуры» өртөөнүүдэд ирж цэцэг өргөж, лаа асааж байна. Хоёр дэлбэлэлт  2010 оны 3-р сарын 29-нд өглөөний  хөдөлгөөнтэй оргил цагт нижигнэв.Найман цаг болж байхад «Лубянка» өртөөн дээр пиг дүүрэн зорчигчтой 2-р вагонд дэлбэрэлт үйлджээ. Барагцаалбал 40 минутын дараа «Парк культуры» өртөөнд ирж зогссон  цувааны 3-р  вагонд тэсрэх зэвсгийг ажилуулжээ. Эдгээр ажиллагааны улмаас 40 хүн амь насаа алдаж, 160 хүн шархдав. Шинжээчдийн мэдээлснээр «Лубянкад» тэсэрсэн бөмбөг бараг 4 кг , 2 дахь нь 2 кг орчим тротилтой тэнцэх  хүчин чадалтай байсан аж.Эдгээр бөмбөгийг  ажиллуулсан амиа золиослогч эмэгтэйчүүдийн нэр усыг удалгүй илрүүлэн тогтоов. Дагестан гаралтай Жанет Абдурахманова, Мариам Шарипова нар дэлбэлэлт үйлджээ. Дараа нь мөрдөн байцаагчид Магомедали Вагабов  дэлбэрэлт үйлдэх уг ажиллагааг зохион байгуулсаныг тогтоов. Түүний толгойлсон дээрмийн бүлэг удаа дараа өөр гэмт хэрэг үйлдсэн байна. Вагабовыг 2010 оны 8-р сард Дагестанд  тусгай ажиллагаа явуулж хань хамсаатнуудтай нь хамт устгажээ. Террорын аюул оросын иргэдэд заналхийлсээр байна. Саяхан москвагийн «Домодедово» нисэх онгоцны буудалд эмгэнэлт хэрэг  болсоныг дурдахад хангалттай биз. Ийм гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж сэрэмжлэхэд талаар тусгай албад нөр их ажиллаж байсан ч  дан хүч хэрэглэх замаар терроризмыг устгаж болохгүй гэж Улсын Думын аюулгүй байдлын хорооны гишүүн Геннадий Гудков үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Хүч хэрэглэх замаар терроризмтэй тэмцэх тухайд гэвэл нилээд олон дугнэлт , алхам  хийгээд байна. Бүх асуудлын шийдвэрийг хүчний албад, байгуулагуудад тулгах нь зүйд нийцэхгүй хэрэг юм. Эдүгээ нэлээд  булай ажиллагаагаараа  зард гарсан олон хэт даврагчийг устгасан буюу  шоронд хорисон байна. Гэвч шинэ шинэ хүмүүсээр тэд солигдож байна.  Авилгал, ёс суртахуунаа гуйвуулсан хэрэг, нийгмийн давхрагуудын эрс тэс ялгаа терроризмыг үүсгэж байна» гэв. Эдүгээ бусад олон орныг бодоход оросын аюулгүй байдал нэлээд бэхжин  сайжирсан гэж улс төр судлаач, Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Игорь Хохлов тэмдэглээд «Аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар нөр их ажил хийгээд байна. Орост одоо терррорын ажиллагаа хаа нэг үйлдэх болсон. Террористуудын олонхи төлөвлөгөөг тасалдуулж амжиж байна. Энх амгалан аюулгүй амьдрахын тулд нийтээрээ ажиллах нь зайлшгүй чухал гэдгийг Хойд Кавказын БНУлсуудын иргэдэд олгосон явдлыг нааштай ахиц дэвшил хэмээн нэрлэж болно. Харамсалтай нь зарим нэг шившигт этгээдүүд бүс нутгийн байдлыг энх амгалан болгоход саад учруулахыг оролдож байна» гэв. Терроризмын үндэс суурийг устгахын тулд  Оросын өмнөд бүс нутагт нийгэм, эдийн засгийн салбарыг идэвхтэй хөгжүүлж байна. Түүний хамт террорын аюулыг намжаах арга хэмжээ авч байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев тээврийн аюулгүй байдлын цогц системийг  байгуулах тухай зарлигт өнгөрсөн оны террорын ажиллагааны дараагаар гарын үсэг зурав. Тухайлбал  москвагийн метронд  зорчигч, ачаа тээшийг хянан шалгах бүс 3-р сарын 27-оос ажиллаж байна. Нисэх онгоцны буудлынхтай адил ийм хяналт нэгхэн минут үргэлжлэнэ.   

Гэрэл зураг