Ливийн иргэний дайнд Барууны эвслийн оролцох нь НҮБ –ын АЗ –ийн тогтоолд нийцэхгүй зүйл гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр батлагдсан баримт бичгийн зорилго болон эвслийн цэргийн Каддафийн цэргийн хүчинд агаараас цохилт өгч босогчдыг дэмжиж  байгаа мэдээ хоорондоо зөрөөтэй байгааг гэдгийг тайлбарлав. Лавров хэлсэн үгэндээ эвслийн цэргийн ажиллагааны үеээр энгийн номхон ардууд амь насаа алдасан эсэхийг  ойрын үед шалгаж тодорхой болно гэв. Түүнчлэн тэр Ливи йн байдлыг тогтворжуулахаар Африкийн таван улсын ерөнхийлөгч зуучлахаар явж байгааг дэмжиж буйгаа илэрхийлэв. 3-р сарын 17- нд НҮБ-ын  АЗ  Ливийн иргэний дайнд энгийн иргэдийн амь насыг хамгаалах зорилгоор  тус улсад Барууны эвслийн нислэггүй бүсийг тогтоосон юм. Хоёр хоногийн  дараа  Ливид “Одиссея.Үүр цайх ” цэргийн ажиллагаа эхэлсэн юм.