Өнгөрсөн даваа гаригт Хятад улсад цацрагийн идэвхижилт дахин нэмэгдсэн байна. Хятадын байгаль орчныг хамгаалах яамны мэдээлснээр, агаарт цацраг идэвхит  йодын агууламж 131-д  хүрээд байгаа аж. Ийм үзүүлэлтүүд  нь  3-р сарын 26,27 ны өдрүүдэд  Хятад улсын зүүн-хойно орших Орос улстай хил залгаа Хэйлунзян мужийн хэд хэдэн  дүүрэгт ажиглагджээ. Даваа гаригт японы ерөнхий сайд Наото Кано ослын байдалтай  байгаа“Фукусима-1” АЦС –дээр  байдал аюултай хэвээр байгаа гэж  мэдэгдэв. АЦС дээр явагдаж байгаа ажил хоёр дугаар эрчим хүчний блок дээр хуримтлагдсан их хэмжээний  цацраг идвэхижилттэй уснаас болж сунжирч байна. Тэндхийн цацрагийн хэмжээ жилийн цацрагийн хэвийн хэмжээнээс дөрөв дахин илүү байгаа аж. Түүнчлэн даваа гаригт станцын орчим плутониор хордсон ул мөр гарсан аж. Гэхдээ түүний хэмжээ төдийлөн ихгүй  бөгөөд аюулгүй гэж  мэдээлсэн байна.