Ослын байдалтай байгаа  “Фукусима” АЦС дээр таагдашгүй байдал хадгалагдсаар байна гэж Японы ерөнхий сайд Наото Кано мэдэгджээ. Тус станцын цацрагийн хэмжээ жилийн нормыг дөрөв дахин давсан аж. АЦС-ын 2-р  эрчим хүчний блокийн дизелийн залны подвалын усанд маш их цацраг  хуримтлагдсан буйг олж мэдсэн байна. Гэхдээ тэр ус нь хараахан далайн ус руу нийлээгүй байгаа аж. Даваа гаригт сайд нарын танхимаас “Фукусима “нь зохих хөргөлтгүйгээс болж түлшний гол бага зэрэг хайлсан гэж мэдэгджээ.  Японы томоохон АЦС-ын энэхүү осол нь тус улсад хүчтэй газар хөдлөлтийн улмаас гарсан бөгөөд тус улсыг нөхөж баршгүй сүйрэлд хүргэж, олон мянган хүн амь эрсэдсэн юм.   

Гэрэл зураг