Москвагийнхан  нэг жилийн өмнө метроны ”Лубянка”,  “Парк культуры”  өртөөнүүдэд болсон хорлон сүйтгэх ажиллагааг нэхэн санан цэцэг өргөж байна. Москвагийн метронд гарсан алан хядах ажиллагаанд нийт 40 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ. 2010 оны 3-р сарын 29 ний өглөө оргил цагийн үед дэлбэрэлт тус хоёр өртөөнд хагас цагийн зайтай болсон юм. Хагас сараас бага хугацаа өнгөрсний дараа алан хядах ажиллагааг зохион явуулагчид болон гүйцэтгэгчид тодорхой болсон байв. Энэхүү жигшүүрт хэргийг   амиа золиослогч хоёр эмэгтэй хийсэн билээ. Тэднийг удирдаж явсан Дагестаны иргэн 22 настай Гусен Магомедов одоо олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаад байгаа. Өнөөдөр Оросын нийслэлийн метроны бүх өртөөнүүдэд аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлэн өндөржүүлсэн  байдалд байна.