Төрийн Дум сөрөг хүчнийхний намуудын болон парламентын гадуурх  улс-төрийн нэгдлүүдийн эрхийг өргөтгөв. Гишүүд хотын болон бүс нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг дэвшүүлэх хялбарчилсан хуулийг дэмжив.Сүүлийн үеийн улс-төрийн шинэчлэлийн явцад жижиг намуудын байдал нилээд өөрчлөгдсөн аж. Үүнд  бүртгэлийг хялбарчлан , сонгуульд орох  барьцааг хассан явдал болон хуулиар тогтоосон  7 хувийг нам нь авч чадаагүй ч гэсэн  хууль тогтоох байгууллагын хуралд  оролцох боломжийг  олгож байна. Шинээр оруулсан өөрчлөлтүүдэд : одоогоос эхлээд улс-төрийн жижиг нэгдлүүд нь өөрсдийн нэр дэвшигчдийн нэрсийн жагсааалтыг болон нэр дэвшигчдийг  бүс нутгийн хууль тогтоох хуралд гарын үсэг цуглуулахгүйгээр оролцуулах болжээ. Үүний гадуур  тус улсын бүс нутгийн хурлын төлөөлөгчөөр гуравны нэг эзлэх суудалтай намууд Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль болон Төрийн Думын сонгуульд гарын үсэг цуглуулах хэрэггүй болж байгаа аж. Энэ тухай Төрийн Думын Олон нийтийн нэгдлүүдийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Сергей Попов ярихдаа «Хуульд бүх  намуудыг улс төрийн тавцанд илүү тухтай байлгах үүднээс хэд хэдэн  чухал шаардлагатай өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. Тухайлбал, бүс нутгийн сонгуульд сонгогчдын  5%-иас  илүүтэй санал авсан  намд баталгаатай депутатын орон тоо өгөх хуулийг шинээр батлаад байна.Түүнчлэн хэрвээ   шалгуурыг нам нь давсан бол  одооноос нэг депутат ч  бүлэг байгуулж болохоор болсон» гэлээ. Оросын аль нэг субъектэд- бүс нутагт өөрийн намын  салбар байхгуй ч байсан тэр нам өөрийн нэр дэвшигчээ гаргах эрхтэй. Үүний тулд урьдын адил бүх оросын  их хурал чуулахгуй нь. Ийм үнэтэй арга хэмжээг зохион явуулах нь одоо бодит бус юм. Одоо депутатад нэр дэвшигчийг байгууллагын удирдлага дэвшүүлэх эрхтэй гэж “Оросын дуу хоолойд” Серогей Попов тайлбарлав. Батлагдсан хуулийн төсөл нь тус улсын 83 бүсэд өөрийн төлөөлөгч үгүй намуудад үйлчилнэ. Энэ нь соёлтой нийгэмд парламентын сөрөг хүчин болон  жижиг намуудын баталгааг нэмэгдүүлэн, тэднийг сонгуульд оролцох  боломжоор хангахад чиглэгдсэн юм гэж Сергей Попов үзэж байгаа аж. «Миний бодлоор хуулийн энэхүү өөрчлөлтүүд нь ардчиллыг цаашид хөгжүүлэхэд болон намуудыг сонгуулийн ажиллагаанд идэвхитэй  оролцоход нь нөлөөлнө. Нөгөөтэйгүүр улс-төрийн нэгдлүүд бүс нутагт өөрсдийн талынхныг татахын тулд хүчин чармайлтыг  гаргах ёстой гэж бодож байна.Хамгийн гол нь энэ идэвхийг сонгогчдод зөвхөн өмнөх сонгуулийн үед харуулах биш, түүний дараа ч гэсэн мэдрүүлэх ёстой юм» гэж Сергей Попов хэллээ. Орос улсын орчин үеийн улс төрийн амьдралын нэг гол хүчин зүйл бол  гол бодлого нь давамгайлсан “Нэгдсэн Орос орон  нам” улс орны удирдлага стратегиээс улам  бүр холдож байгаад  оршиж байна  гэж “Правое дело” парламентын бус намын удирадх зөвлөлийн гишүүн Борис Надеждин үзэж байна. "Одоо бол  улс төрийн бодит өрсөлдөөн явагдаж байна. Бид ардчиллын хэвийн стандартад дөхөж очиж байна. Хууль тогтоох байгууллагын нэмэлт өөрчлөлтүүдийн дотор хэд хэдэн эерэг үр дүн гарсан. Тэдгээрийн дотроос би жижиг намуудаас шаардаж басйан зүйлүүдийг багасгасныг хэлж болох байна. Урьд нь 50 мянга байсан. Одоо 40 мянга болсон. Парламентын бус намуудын улсын болон бүс нутгийн парламентын орох хаалтуудыг хялбарчилсан  нэмэлт өөрчлөлтүүдийг баталсан. Дашрамд хэлхэд бид анхны үр дүнгээ хүртээд байгаа. “Правое дело” Дагестанд таван хувиас илүү санал авч бүс нутгийн хуралд суудал авсан. Энэ нь намуудыг сонгуульд оролцоход хялбарчилсантай холбоотой юм» гэж Борис Надеждин  хэллээ. 3-р сарын 13- нд болсон бүс нутгийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн онцлог нь эрс хурцдаж байгаа улс төрийн өрсөлдөөн байсан юм. “Парламентын дөрвөн томоос” гадна   “Нэгдсэн Орос орон”, “Коммунист нам”, “ Либерал-Ардчилсан нам “, “Шудрага Орос орон” болон урд өмнө гаргаж байгаагүй амжилт гаргасан “Яблоко” нам байв. “Орос орны эх орончид” “ Бидний үйлс зөв! “ намууд  болон парламиентын бус нам ч ялалтаа тэмдэглэсэн юм.  Үүний зэрэгцээ шинжээчдийн үзэж байгаагаар парламентын сөрөг хүчнүүдийн зорилго нь улс төрийн шат ахих гэсэн оролдлого аж. Орос улсад улс төрийн шинэчлэл нь жижиг намуудад  өөрсдийгөө харуулах боломж олгож , улс оронд хүрэлцээгүй байгаа хүчтэй  сөрөг хүчин болох боломж олгох ёстой юм гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ сөрөг хүчнийхэн ч гэсэн өөрсдийн зарчмуудыг дахин эргэж харах ёстой . Хуучин  байгаа байдлаа шүүмжлээд байвал эндээс шинэ зүйл юу ч гарахгүй болов уу.