Дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарин нас барснаас хойш 43 жил болж байна. Тэрээр 1968 оны 3-р сарын 27 ны өдөр  сургуулийн нислэг хийж байгаад амь эрсэдсэн юм. Энэ өдөр “Оросын дуу хоолой” Гагарины нас барсан нууцын тухай орчин үеийн судлаачдын  материалыг толилуулж байна.“Оросын дуу хоолой” радиогийн сайтан дээр гарсан эдгээр материал нь телевизийн “Пул” компаний ” Гагарины сүүлчийн нислэг. Тайлагдаагүй нууц”баримтат кино хийх үндэс болсон юм. Энд  1968 онд   мөрдөн байцаалтын явцад цуглуулсан материалууд ба 30  гаруй эрдэм-шинжилгээ, судлагааны хүрээлэнгүүдийн болоод гадаадын зуу гаруй мэргэжилтэн,  эрдэмтэдийн судалгаа шинжилгээний тухай яригдах юм. Тэр үед  Юрий Гагарин  болон агаарын цэргийн хорооны дарга Владимир Серегин хоёрын жолоодож явсан  УТИ МиГ-15 онгоц яагаад сүйрснийг тогтоож чадаагүй юм. Гэхдээ асуудал дан ганц үүнд байгаа юм биш. Энд бие даасан гурван комисс ажиллаж байлаа. Инженерийн, нислэгийн болон эрүл мэндийн . тэд маш их хэмжээний материал цуглуулсан байдаг. Тэдгээрийг Засгийн газрын шийдвэрээр нууцалсан юм. Өөрөөр хэлбэл зөвхөн олон нийт төдийгүй мэргэжилтнүүд олон арван жилийн турш үүнд хүрэх ямарч  эрхгүй байв. Байдал зөвхөн шинэ зууны эхнээс өөрчлөгдсөн юм. Юунаас эхэлсэн  бэ гэвэл Цэргийн тусгай эрдэм –шинжилгээний хүрээлэн дээр санаа нэгдсэн шинжээчдийн бүлэг цугларсан байсан. Тэдний ихэнхи нь 68 онд мөрдөн шалгах ажилд оролцож байсан юм. Ахмад ажилтнууд анхны  нууц материалуудыг үзэж, лабораторид ажиллах боломж олж авсан юм. Нилээд хэдэн жилийн уйгагуй ажиллагааны дараа тэд хэд хэдэн шуугиан тарих нээлтүүдийг ил гаргаж тавьсан юм. Учир нь тэртээх 60 аад онд өнөөдрийн дэвшилтэд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж үгүй байв. Энэ тухай уг бүлгийн удирдагч, хурандаа Игорь Кузнецов  ярихдаа «1968 онд цуглуулсан материалуудыг судлаж үзээд бид сөнөөгч онгоцны тухай нилээд шинэ зүйлүүдийг олж  мэдсэн. Шинэ дэвшилтэт техник, багаж хэрэгсэл бидэнд мэдэллийн нөөц олоход боломж олгосон» гэлээ. Тухайлбал, Гагарин, Серёгин хоёрыг онгоц огцом доошоо унахад  гаргаж амжааагүй, сүйрсэн гэдэг хувилбарыг няцаасан юм. Шинжээчид онгоц унах үедээ удирдлагаа алдсан байсан гэж үзэж байгаа хэмээн хурандаа Кузнецов тайлбарлаж байна. «Бид яг үүнээс л эхэлсэн юм. 68 оны эцсийн дүгнэлт бол  онгоц доошоо харваж нисэх зуураа сүйрсэн гэж гарсан байв. Харин бид 2000-2005 онуудад өөрсдийн шинжилгээ судлагааны ажил явуулж онгоц доош шумбаж байхдаа сүйрсэн гэж  дүгнэлт гаргасан. Тэгээд  онгоцыг хавтгайд гаргаж  нисэх боломж  тухайн газрын орчим байгаагүй» гэж Игорь Кузнецов  хэллээ. Энэ шуугиан тарьсан дүгнэлт олон юмыг араасаа дагуулсан. Хэрвээ нисэгчид онгоцыг удирдаж чадаагүй бол тогтоосны дагуу тэд холбоо барихаар гараагүй юм. Тэгээд  тэд сөнөж байгаа машинаасаа   гарахыг завдсангүй, ингэхлээр нэг л дүгнэлт гарч байгаа юм. Нисгэгчид эдгээрийг хийх боломжгүй болсон  байжээ. Өөрөөр хэлбэл тэд ухаан алдсан байсан аж. Тэгээд өндрөөс шумбан унах үед огцом  даралтаас болж онгоц сөнөжээ. Кузнецовын бүлгийн үзэж байгаагаар нисгэгчийн бүхээгний салхивчний дутуу хаасан кран үүнд муугаар нөлөөлжээ. Кузнецовын багийнхны гаргасан дүгнэлттэй санаа нийлдэггүй маргах хүмүүс байдаг аж. Ингэхдээ нэг зүйл гарцаагүй тэр юу гэвэл: дээрх баримтуудад гүн гүнзгий судлагаа шаардлагатай. Түүнчлэн гол асуудалд хариу өгөх ёстой: Гагарины онгоцыг сүйрэхэд юу хүргэв? Үнэнийг тогтоохын тулд 1968 болон тэрнээс хойшхи жилүүдийн материалуудыг ил тод болгох нь зүйтэй юм. Энэ нь санаа нийлэхгүй байгаа судлаачдыг ч  нэгтгэх нэг үндэс юм.“Оросын дуу хоолой” нь телевизийн “Пул” компаниас олгосон  1968 оны материалуудын хувийг  ашиглан энэхүү зургаан ангит “Гагарины сүүлчийн нислэг. Тайлагдаагүй нууц” хэмээх баримтат киног өөрийн сайтан дээр тавьж, өөрсдийн хувь нэмрээ энэхүү  гэгээн үйлсэд зориулж байна.