Олон улсын эвслийн цэргийн галын дэмжлэгтэйгээр ливийн босогчид Газрын Дундад тэнгисийн эрэг дагуу орших зүүн  таван хотыг эзлэн авч, тус улсын баруун зүг  Триполи хот руу давшиж байна. Ялалтыг  нэг ч сумны  гарзгүй байгуулжээ. Барууны эвслийнхэн Муаммар Каддафийн цэргийн хуягт техник болон зэсвгийн агуулахад цохилт өгч, тэдний  цэргүүд ухарч байна. Барууны  эвслийнхний хүчтэй  бөмбөгдөлт Ливид гурав дахь долооо хоногтоо үргэлжилж байна. Ингэснээр өнгөрсөн  ням гаригт тэдгээр нь үр дүнгээ харуулжээ.    Бенгазид буюу тус улсын хоёр дахь нийслэлд босогчид нилээд хэдэн чухал төвүүдийг эзлэн авчээ. Энэ нь тэдний байр суурийг эрс бататгав.  Яагаад гэвэл тэд одоо нефтийн гурван  боомтыг хянаж байгаагийн дотор Рас-Лануф ч орж байгаа аж. Тэнд тус улсын томоохон нефть олборлох үйлдвэрүүд болон Ливийн нефтийн бүтцийн бараг тал нь төвлөрсөн экспортны терминал байгаа аж.Иймд сөрөг хүчнийхэнд нефть худалдах боломж гарч ирлээ гэсэн үг юм. Харин өнгөрсөн долоо хоногийн эцсээр ливийн нефтийн нийлүүлэлтэд хориг тавьсан  ЕХ , одоо дахин худалдан авах боломжтой боллоо. Эдгээр нь Каддафийнх биш. Босогчид энэ долоо хоногт түүхий нефтийг дэлхийн зах зээлд  нийлүүлэх ажлыг сэргээнэ гэж амласан аж. Ингэхдээ зуучилагчаар Катар улсыг  сонгожээ. Тэдэнтэй шаардагдах гэрээг ч хийгээд амжжээ. Ням гаригт гишүүн 28  орнуудын НАТО-гийн зөвлөл   Ливи дахь цэргийн ажиллагааг Эвслийн удирдлагад шилжсэнийг  албан ёсоор шйидсэн юм. Ингэхдээ тус байгуулагын төв байрнаас тараасан мэдээнээс үзвэл НАТО нь аль ч талын маргаанд орохгүй гэнэ. Эх сурвалжууд олон улсын эвсэл  нь НАТО-д хэрхэн  удирдлагыг шилжүүлэхээ мэдэхгүй байгаа юм. Харин Парис бол Ливийн  цэргийн ажиллагаа нь удааширч болохыг харж байгаа. Тиймээс цаашдын хариуцлагаа НАТО-той хуваасан нь дээр. НАТО-гийн хувьд бол энэ нь мэдээж  өөрийнхөө амьдрах чадварыг харуулах боломж. Гэхдээ агаарын болон  далайн  бүслэлтийг  өөрийн хариуцлага дор авна гэдэг бол амжилтын үндэс яав ч биш. Улс төрчид болон цэргийнхэн  цэргийн хоёр дахь хуурайн замын ажиллагааны тухай ярих боллоо. Энэ тухай ОШУА-ийн Дорно-дахины судлалын Араб болон ислам судлалын төвийн тэргүүн Александр Филоник ярихдаа «Цаашдын үйл явдлын тухай ярих юм бол шинээр олон онгоц байршуулж байгаа нь мэдээж хэрэг зорилготой байгаа. Явган цэргийн болон их хэмжээний тэнгисийн цэрэг ачсан том усан онгоцнууд ирсээр байна. Жишээ нь АНУ-ын 4 мянган явган цэрэг байнгын бэлэн байдалд байна. Энэ  бол  санхүүгийн маш их зардал, харин тэд бол мөнгөө сул үрдэггүй . Магадгүй тэд нийг эх газар буулгаж болох юм» гэлээ.  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама америкийн цэргүүдийг Ливийн газар дээр хөл тавиулахгүй гэж амлаад байсан. Гэтэл Пентагоны тэргүүн Роберт Гейтс СBS  сувагт өгсөн ярилцлагадаа Вашингтон нь эвслийн  бусад гишүүдэд үйл ажиллагаа явулах боломж олгоно гэж ам алдажээ. Тэгэхлээр хуурай замын ажиллагааг эхлэх тухай асуудал нь магадгүй босогчид Триполи болон тус улсын баруун зүгт орших нефтийн томоохон төв Эз-Завияг эзлэн авахаас шалтгаалж болох юм.