Юрий Гагарины сансрын нислэгийн 50 жил болон монгол хүн сансарт ниссэн 30 жилийн ойг тохиолодуулан ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод орос, монголын сансрын нисгэгчид хүрэлцэн ирлээ. Үүнд ЗХУ-ын хоёр удаагийн Баатар, МУ-ын Баатар сансрын нисгэгч  Виктор Горбатко болон ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар,Монголын анхны сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар оржээ. Өнөөдөр хоёр орны сансрын нисгэгчид Оросын “Монголын анд нөхдийн холбооны” Буриадын салбарыг байгуулах бага хурлын ажилд оролцлоо. Тэд өөрийн орнуудад найрамдлын нийгэмлэгийн тэргүүлдэг юм. Виктор Горбатко нь 40 шахам жил тус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна. Улаан-Үүд хотын оршин суугчидтай хийсэн уулзалт дээр сансрын нисгэгчид өөрийн тухай, нислэгийни хээ тухай болон Монгол-оросын найрсаг хөршийн  харилцааг хөгжүүлэх чиглэлтэй  өөрсдийн эрхэлж буй олон нийтийн   байгуулагынхаа тухай дэлгэрэнгүй ярьлаа. Буриад улсад байгуулагдаж байгаа “Монголын анд нөхдийн холбооны ” салбар зөвлөл нь хоёр улсын хоорондын ардын дипломат харилцааг сэргээн хөгжүүлэх зорилготой юм.