Энэ жилийн соёлын амьдралын хамгийн  гол арга хэмжээний нэг Мстислав Ростроповичийн нэрэмжит Олон улсын их наадам Москвад явагдаж байна. Уг арга хэмжээ алдарт хөгжмийн зохиолчийн төрсөн өдрийн өмнөх өдөр нээгдсэн юм. 10 хоногийн турш үргэлжлэх хөгжмийн наадмын үеэр шинэ уран бүтээлүүдийн нээлт болох юм. Их наадмын үеээр Москвагийн үзэгчид Свешниковын нэрэмжит Улсын эрдмийн найрал дууны чуулга, “ Найрал дууны Эрдмийн их чуулга” болон “Америкийн балетны театрыг узэж сонирхох юм. Уг баярт Юрий Башмет, Денис Мацуев, италийн хийл хуур хөгжмийн од Энрико Диндо нар оролцож байна.Ардын жүжигчин Мстислав Ростропович /1927-2007/ суут хөгжмийн зохиолч байсан төдийгүй   олон нийтийн нэртэй зүтгэлтэн байсан юм. Тэрээр 1991 онд Москвад авъяаслаг залуу хөгжмийн зохиолчдод туслах зорилгоор өөрийн нэрэмжит сан байгуулсан бөгөөд хандивын тоглолтоос олсон мөнгийг тэдгээрт олгодог юм. Хөгжмийн зохиолчийн нас барсан өдрөөс түүний уран бүтээлд зориулсан арга хэмжээ  явагдсаар байна.