Өнгөрсөн 2010 онд дэлхийд цаазаар авах ялаар 527 хүн шийтгэгджээ. Ийм мэдээллийг  олон улсын хүний эрхийн Amnesty International байгууллага илтгэлдээ нийтэлжээ. Хуулийн дээд хэмжээний шийтгэлийг ихэнхдээ хэрэгжүүлдэг орноор  урьдын адил Хятад улс орсон байна. Түүний дараа Иран, Хойд Солонгос, Йемень, АНУ, Саудын Араб, Ливи оржээ. Хятад улс бусад орнуудыг нийлүүлсэнтэй адил хэмжээ ний хүн цаазаар авахуулжээ. Гэхдээ 2009 онтой харьцуулбал, дэлхий нийтэд  цаазын ял буурсан. Орос улсад цаазын ялыг 1996 оноос эхлэн хэрэгжүүлэх болсон юм.