Хүчтэй газар хөдлөлтийн дараа хэсэг зуур сул зогссон Японы албан газрууд ажлаа сэргээж эхэллээ. Дэлхийн томоохон автоконцерны нэг “Тойота” өнөөдөр Айти болон Фукуока дүүрэгт өөрийн хоёр үйлдвэрээ ажилд орууллаа. Өнгөрсөн долоо хоногт “Ниссан” үйлдвэр гадаадад нийлүүлдэг автомашины сэлбэг хэрэгслээ үйлдвэрлэж эхэлсэн аж. Үүнтэй ижил үйл ажиллагааг  “Мазда” өнөөдрөөс явуулна. Харин “Хонда” энэ долоо хоногт мотоциклийнхээ үйлдвэрлэлийг эхлэх аж.  Гэсэн хэдий ч автомашин үйлдвэрлэгчид машины үйлдвэрлэлийг бүрэн сэргээх талаар одоогоор ярихгуй байна. “Тосиба”, “Кэнон”, болон “Панасоник” компаниуд ойрын үед хэд хэдэн үйлдвэрүүдээ сэргээх тухай ярьсан боловч, урьдны үйлдвэрлэлийн түвшинд хүрэх тухай одоогоор ярихгуй байна.