Алжир улс нь Ливийн эсрэг эвслийнхэнд тус улсын агаарын орон зайг ашиглуулахаас татгалзлаа –гэж тус улсын Аль-Хабар  сонин өчигдөр мэдээлжээ.Эх сурвалжийн мэдээлснээр Барууны орнууд Ливийн засгийн газрын эсрэг ажиллагаанд оролцож байгаа АНУ, Их Британь болон Испани улсын онгоцнуудад  тус улсаар нисэх зөвшөөрлийг дипломат  болон цэргийн лавлажээ. Тухайлбал, цахим тагнуулын ба устгах, стратегийн бөмбөгдөгч онгоц болон түүний цэнэглэгч онгоцнууд юм. Цэргийн ажиллагаа нь Газрын- Дундад тэнгисийн эргээр явагдаж байгаа ч эвслийн хүчнийхэн байдлыг ливийн цөл газраас тандан тагнах бодолтой байгаа аж. Барууныхан Каддафид үнэнч цэргүүд нь үүгээр зэвсэг хүргэж магадгүй гэж болгоомжилж байна. Алжир улс нь нэг бус удаа цэргийн ажиллагаагаа зогсоон, мөргөлдөгсдөд яриа, хэлэлцээний ширээний ард суухыг уриалж байсан юм.