Мельбурнд болсон Австралийн Гран-при-д 3-р байранд орсон ОУ-ын иргэн Виталий Петров “Формула-1” хамгийн нэр хүндтэй авто машины уралдааны шагналтны тавцан дээр анх удаа гарлаа. Дэлхийн одоогийн аврага “Ред Булл” багийн гишүүн германын иргэн Себастьян Феттель 1-рт оржээ. “Макларена” багийн Льюис Хэмильтон хоёрдугаарт орсон байна. Петров “Лотос-Рено” багийн гишүүнээр жилийн өмнө анх удаа уралдаанд оролцсон бөгөөд ижил бус дүнтэйгээр явж улиралыг 13 дугаар байрт орсноор өндөрлөсөн юм. Австалийн Гран-при нь “Формула-1” уралдааны энэ улиралын гараа болдог бөгөөд 11-р сард Бразил улсад өндөрлөх юм.