Сири улс ойрхи Дорнод дахь тогтворгүй байдлын голомт болж хувирлаа. Өмнөд мужийн засаг захиргааны төв Дераад эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа хойд зүг рүү аажмаар нүүдлэлж байна. Үүнээс гадна энэ ажиллагаа заримдаа тайван байдлын хүрээнээс хальж байна. Сирийн томоохон боомт Латакия хот бямба гаригт эмх замбараагүй байдлын талбар боллоо. Тэнд засаг захиргаагүй залуучууд гудамжинд бүх зүйлийг сүйтгэж эрх баригч Арабын социалист сэргэн мандалтын намын хэд хэдэн байрыг шатаасан байна. Урьд нь Латакияд “зэвсгэлсэн этгээдүүд” шургалсан тухай улсын “Сурия” телевизийн суваг мэдээлж байсан юм. Эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд хотод цэргүүд оруулсан байна. Мөн Дераад жагсаал цуглаан үргэлжилсэн байна. Одоогийн ерөнхийлөгч Башар Асадын эцэг Хафез Асадын гэмтсэн хөшөөг одоогийн дэглэмийг эсэргүүцэгчид доромжилжээ. “Ард түмэн дэглэмийг унагаахыг хүсэж байна” гэж жагсагчид хашигарч байсан байна. Сири улс “үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсгэх нууц ажиллагааны объект боллоо гэж” төрийн тэргүүний албан ёсны төлөөлөгч Бусейн аш-Шаабан мэдэгдлээ. Сири улсын газар нутаг дээр хэдэн зуун жил амьдран суусан янз бүрийн шашинтай үндэстэн шашинтнуудыг хооронд нь эвдрэлцүүлэх ажил явуулж байна гэж тэр хэлсэн байна. Тус улсад байдал цаашид яаж хөгжих вэ? ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Ахмедовын үзэл бодлыг сонсоё: «Одоо Сири улсад байдал хурцадмал болоод байна гэж би баталмааргүй байна. Мэдээж хэрэг өнгөрч байгаа долоо хоногт болсон явдал Башар Асадын хувьд хэцүү даалгавар боллоо. Өнөөдөр Сири улс замын бэлчир дээр байна. Үйл явдал цаашид ямар замаар хөгжих вэ гэдэг нь төр засгийн авах арга хэмжээнээс ихээхэн шалтгаална. Дераа хот одоогийн засаглалыг эсэргүүцэгчдийн голомт болоод байна. Хувьсгалын өрнөлийн үед эсэргүүцэгчдийн төр засгаас айх айдас маш чухал юм. Хэрвээ энэ айдас үгүй болох юм бол байдал муугаар эргэнэ. Энэ байдлыг бид Египет, Тунис, Йемен улсуудад харлаа шүү дээ» гэлээ.Сирийн төр засагт баярлах хэрэгтэй. Тэд шуурхай арга хэмжээ авч байна. Дамаскт бямба гаригт ерөнхийлөгч Башар Асадын удирдлагаар эрх баригч Арабын социалист сэргэн мандалтын намын удирдлагуудын шуурхай зөвлөлгөөн боллоо. Улс төрийн яаралтай өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх бодит арга хэмжээнд энэ зөвлөлгөөнийг зориулсан юм. Энэ өөрчлөлтөөр 1963 оноос хойш үйлчилж байгаа онц байдлын дэглэмийг өөрчлөх, улс төрийн намууд болон ХМХ-ийн тухай шинэ хууль батлах, шүүх байгууллагуудад шинэчлэл өөрчлөлт хийхийг санал болгож байгаа юм. Сайд нарын танхимд ч өөрчлөлт оруулж магадгүй. Төр засаг өршөөл зарласны улмаас урьд нь 260 улс төрийн хоригдолуудыг суллалсан юм. Авч байгаа арга хэмжээнүүд тайвшруулах үр дүн өгч Сири улсын байдлыг хэвийн болгоход тус болно. Ихэнх сиричүүдийн Башар Асадад өгөх итгэл дуусаагүй, Башар Асад асар их нөлөөтэй гэдгийг дутуу үнэлэж болохгүй.