ОУ сүүлчийн удаа “зуны цагт” шилжлээ. Орон нутгийн цагаар шөнийн 02:00 цагт бүх орон даяар цагийн зүүг нэг цагаар ургашлууллаа. Энэ жилийн 2-р сарын 8-нд Д.Медведев, ирэх намраас эхлэн “өвлийн цагийн” хувиарт шилжихгүй болсон тухай шийдвэр гаргаснаа зарласан билээ. Цагийг өөрчлөх нь хүний биеийн жинхэнэ биоритмийг өөрчлөж, амьтадад муугаар нөлөөлж, эдийн засгийн хувьд ямарч үндэслэлгүй байна гэж төрийн тэргүүн тэмдэглэсэн юм. Улиралын чанартай цагийг өөрчлөх практик 1908 онд Их Британд эхэлсэн юм. Дараа нь энэ жишээг бусад орнууд дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд одоо ийм орны тоо 110-д хүрээд байна. Цагийн зүүг ургашлуулснаар эрчим хүчний нөөцийг хэмнэх санааг АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогчдын нэг америкийн улс төрийн нэрт зүтгэлтэн Бенджамин Франклин гаргасан билээ.