Москва 3-р сарын 26-ны шөнө гүн харанхуйд автлаа. Бүх дэлхийн онгон байгалын сангаас явуулж байгаа “Дэлхийн цаг” ажиллагаа ОУ-ын нийслэлд болж өнгөрсөн нь энэ билээ. Москвагийн УИС, хотын засаг захиргааны байшин, шинэ Арбат тэр чигээрээ, Киевийн вокзал, Лужникийн цэнгэлдэх хүрээлэн, Шабловкагийн цамхаг, москвагийн өндөр байшингууд болон зам гүүрүүдийн гэрэлтүүлэгүүд ажилласангүй. Олон улсын энэ арга хэмжээг нийслэлээс гадна ОУ-ын 30 хот, долоон тивийн 134 улсын 4000 хот дэмжсэн байна. Гурван жил дараалан манай гаригийн хамгийн олныг хамарсан ажиллагаа энэ боллоо. Энэ жил цахилгаан хэмнэхийн тулд манай гаригийн тэрбум гаруй хүн өөрийн байрныхаа гэрлийг унтраасан байна. Хамгийн эхний гэрлийг Фиджид унтраасан ба энэ ажиллагаа Самоад өндөрлөнө. Харин москвад энэ үеэр өдрийн нэг цаг болж байх юм. “Дэлхийн цагийг” хамгийн анх 2007 оны 3-р сард австралийн Сидней хотод явуулсан юм. ОУ энэ санаачлагыг 2009 онд дэмжиж, 2010 онд үргэлжлүүлсэн юм. Өнгөрсөн жилийн ажиллагааны дүнгээр ганц Москва хот гэхэд л 2,85 мянган мегаватт цахилгаан хэмнэсэн билээ. Энэ жилийн ажиллагааны албан ёсны оросын хотуудаар 20 хот бүртгэгдсэн байна.