Эвслийн хүчнийхэн Ливи улсын баруун урд нутгийн Себха хотод агаараас цохилт өглөө. Энэ хот бол агаарын болон автомашины тээврийн гол зангилаа юм. Тэнд бэхэлсэн хэрэм дотор цэргийн бааз байрладаг юм байна. Себха хотын ихэнх оршин суугчид нь Муаммар Каддафитай нэг омогийнхон юм. Ливид 3-р сарын 26-нд Мисрата хотын төлөө ширүүн байлдаан боллоо. Энэ хотын зүүн талаас нь Каддафигийн их буучид буудаж, баруун талы нь түүний хуягт танкийн бригад эзэлсэн байлаа. Өнгөрсөн хоногт дэглэмийн объектуудыг 16 “Томагавк” далавчит пуужингаар буудсан гэж Пентагон мэдэгдсэн байна. Тэдний нисэх хүчин, таван онгоц, 2 нисдэг тэрэг устгасан гэж францийн жанжин штаб рапортолсон байна. Триполиос холгүй орших Таджура хот болон Мисрата хотоос 50 километрт байдаг Злинтин хотыг агаараас довтолсон байна. Ливи улсын зүүн нутагт босогчид холбоотнуудын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Адждабия хотыг булааж, Марса-Брега хотыг эзэлсэн байна. Энэ хот бол тус улсын стратегийн хувьд чухал нефтийн боомт хот юм. Босогчид өөрийн нийслэл Бенгази хотоос Каддафигийн цэргийг 200 гаруй километрт хөөж чадсан байна. Гадаадын цэргүүд Каддафигийн хүчний эсрэг байлдааны ажиллагаа явуулж болох боломж олгох Ливийн тэнгэрт нислэгггүй бүс бий болгох тогтоолыг НҮБ-ийн АЗ 3-р сарын 17-нд баталсан билээ. “Одиссея. Үүрийн туяа” нэртэй энэ ажиллагаанд Их Британ, Франц, Канад, АНУ, Белги, Итал, Испан, Дани улсууд оролцож байгаа юм.