Хойд Африк болон Ойрхи Дорнодын улсуудын одоогийн нөхцөл байдал өнөөдөр онцгой анхаарал хандуулахыг шаардаж байна гэдгийг ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров энэ долоо хоногт өөрийн биеэр мэдэрлээ. Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүний Алжир, Египет улсуудад хийсэн богино хугацааны айлчлал, олон улсын эвслийн хүчин Каддафигийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаагаа явуулж эхэлсэн ид үеэр таарлаа. Албан ёсны мэдээгээр айлчлалын зорилго нь хоёр талын холбоо харилцааг сэргээж бэхжүүлэх ёстой байсан  боловч үнэн чанартаа Ливийн Арабын Жамахирид болж байгаа үйл явдал болон нөлөө нь бүс нутгийн ерөнхий байдалд хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцлээ. Каддафигийн талаас энгийн иргэдийнхээ эсрэг цэргийн хүч хэрэглэж байгаа нь байж болошгүй зүйл гэж Москва үзэж байна. Харин ливийн газар нутгийг агаараас бөмбөгдөж байгаа нь олон улсын ямарч хэм хэмжээнд заагаагүй зүйл юм. Барууныхны АЦХ-нийхний бөмбөгдөлтөөс болж Ливи улс бүх дэлхийн хувьд урьдчилан харахын аргагүй байдалд хүрч болох юм. НҮБ-ийн АЗ-ийн ямарч тогтоолыг хэрэгжүүлэх гол зүйл нь олон улсын эрх зүйг дагаж мөрдөх явдал юм гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Алжир улсад тэмдэглэлээ: «Ливи улс дээгүүр нислэггүй бүс байгуулах нь энгийн иргэдийг хамгаалах цорын ганц зорилго гэж үзэж байгаа Арабын улсуудын лигийн саналыг ОУ дэмжиж байгааг бүгд мэдэж байгаа. НҮБ-ийн АЗ-ийн Арабын улсуудын лигийн хүсэлтээр 1973 онд баталсан тогтоолыг хэрэгжүүлж байгаа улсууд энгийн номхон иргэдийг хэлмэгдүүлэхгүй, тэднийг хүчирхийлэлээс хамгаалах ёстой гэсэн зүйлийг удирдлага болгох ёстой. Ямар нэгэн мөргөлдөөний эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгээс авч байгаа арга хэмжээний гол зүйл нь олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээнд захирагдахад оршиж байгаа юм гэж би бодож байна. Энэ асуудал өнөөдөр зөвхөн Ливи улсад биш энэ бүс нутгийн бусад улсуудад цаг үеийнх болоод байна. Хоёрдмол стандартын бодлогоос болж бид нөхцөл байдлыг улам даамжруулж бүр хүчирхийлэлийн шинэ давалгааг ч үүсгэж мэднэ» гэлээ. Сергей Лавровтой хийж байгаа хэлэлцээрийнхээ гол сэдвийг Ливийн нөхцөл байдалд хандуулахыг Алжирын ГХЯ-ны сайд Мурад Меделси өөрөө санаачиллаа. Жамахирийд болж байгаа цэргийн мөргөлдөөн Алжирт олон хүний сэтгэлийг зовоож байна. Ливийн байдлаар нөхцөл байдал бүс нутгийн бусад улсууд Бахрейн, Йемен, Алжирт давтагдахгүй гэсэн баталгааг одоо хэн ч өгч чадахгүй гэж тус улсын улс төрчид, сэтгүүлчид ярьж байна. Ливийн хэт үзэлтнүүдийн зүгээс түрэмгийлэл үйлдэх том аюул байсаар байна. Энд Мауммар Каддафи цэргийн бүх складыг нээж ливийн ард түмнийг зэвсэглэж гадны дайсантай тэмцэнэ гэж хэлсэн явдал маш аюултай юм. Өөрийн болон хүний талаас байнга буудуулж байгаа шүдээ хүртэл зэвсэглэсэн ливийн дайнчид юу ч хийж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Израиль улсын байдал сүүлийн долоон жил байгаагүйгээр хурцадмал болж байгаад олон хүн анхаарал хандуулж байна. Юуны өмнө автобусны буудал дээр алан хядах ажиллагаа үйлдсэн явдлыг ярьж байна. Палестиний хил дээр болсон мөргөлдөөнийг тооцооноос гаргаж болохгүй. Энэ бүхэн дээр Сири, Йемен улсуудад болж байгаа үйл явдлын талаархи гутрангуй таамагийг нэмэх юм бол нөхцөл байлал үнэхээр түгшүүртэй байна. Ливийн тэнгэрийг хаах тухай НҮБ-ийн АЗ-ийн тогтоолыг хүлээж авсан Арабын улсуудын лигийнхэн, агаарын цохилтын ажиллагаа нь зөвхөн Ливийн энгийн иргэдийг хамгаалах зорилготой байгаагүй өөр улс төрийн ямар нэг зорилтыг шийдэх санаатай байсан гэж Барууны орнуудыг буруутгаж байна. Сергей Лавров Каирт Ливийн асуудлыг АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Амр Мусатай хэлэлцлээ. “Цус асгаруулсан байдлыг хурдан зогсоож, нөхцөл байдлыг улс төрийн гольдролд нь оруулахыг хүсэж байгаа хэн бүхэн ливийн ард түмний ашиг тусын төлөө үйл ажиллагаагаа явуулна гэдэгт найдаж байна” гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн хэллээ. Ливийн асуудлыг пүрэв гаригт НҮБ-ийн АЗ-д хэлэлцлээ. “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хүний эрхийг зөрчиж энгийн номхон иргэдийг хамгаалж байгаа явдалд бид маш их санаа зовж байна” гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун тэмдэглэлээ. Цэргийн ажиллагаа үргэлжлэх болно гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад сайн бодож боловсруулж байж хурдан ажиллах хэрэгтэй байна. Хямрал болсноос хойш Ливи улсаас 340 мянган хүн гарч яваад байна. Ойрын үед цагаачлалын шинэ давалгаагаар 250 мянган хүн нүүдлэлнэ гэж ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Ливи улсын эсрэг үйлдэж байгаа цэргийн идэвхитэй үйл ажиллагаанаас болж Хойд Африкийн улсуудад Баруун орнуудын эсрэг кампант ажил өрнөж эхэллээ. Энэ ажлын өрнөлийг оросын гадаад хэргийн сайд Каирт нүдээрээ үзлээ. Алдартай Тахрир талбайд байрладаг АОЛ-ийн төв байрны өмнө даваа гаригт Муаммар Каддафигийн дэглэмийг дэмжсэн цуглаан боллоо. 30 гаруй египтчүүд Ливи улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зогсоохыг уриалсан ухуулах хуудас гартаа барин жагслаа. Египетэд АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Амр Мусатай уулзахаар явсан НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунын машины цуваанд эсэргүүцлийн жагсаалд оролцогчид халдах гэж оролдлоо. Сергей Лавров ч гэсэн маш хүнд байдалд явж ерөнхий нарийн бичгийн даргад хүрч очсон байна. Харин энэ удаа бүгд тайван өнгөрсөн байна.