Осол болсон “Фукусима-1” АЦС-ийн нөхцөл байдал урьдчилан хэлэхийн аргагүй байна гэдгийг Япон улс хүлээн зөвшөөрч байна.Цацраг идэвхижилтийн түвшин долоо хоногийн сүүлчээр байх ёстой хэмжээнээс 10 мянга дахиан их байлаа. Ядахдаа байдлыг муутгахгүйн төлөө төр засаг бүхнийг хийж байна гэж ерөнхий сайд Наото Кана мэдэгдлээ. Япон улсад 3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт цунамигаас болж “Фукусима-1” АЦС-ийн реакторын хөрөгч систем ажилгүй болсон юм. Ослын уршгийг арилгагчид түүнийг сэргээн засварлахыг оролдохын зэрэгцээгээр идэвхитэй бүсийг далайн усаар хөргөж байлаа. Байдлаас харахад энэ нь тухайн байдлаас гарах хамгийн сайн арга байж чадсангүй. Хэрвээ эхлээд станцийн эргэн тойронд цацраг идэвхижилийн бага хэмжээний “илрэл” байсан бол энэ долоо хоногт энэ үзүүлэлт аюул учруулах хэмжээнд хүрээд байна. Уран болон плутонийн хольцийг түлшний оронд хэрэглэж байгаа гуравдугаар реактор хамгийн аюултай нь болоод байна. Ийм осол хамгийн аюултай бөгөөд АЦС-д байдлыг тогтворжуулахын тулд хийж байсан бүх ажлыг үгүй болгож мэдэх юм. Нөхцөл байдал хяналтаас гарч байна гэсэн аюулын дохио даваа гаригаас эхлэн ирэх боллоо гэж Оросын Ногоон загалмайн нийгэмлэгийн цөмийн аюулгүй байдлын хөтөлбөрийн захирал Владимир Кузнецов манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: «Нейтроны цацрагийн 13 удаа гялс хийх гэрэл гарсныг японы аврагчид ажигласан байна. Тэд үүнийг 1,5 километрийн зайнаас ажигласан байна. Миний үзэж байгаагаар түлш цөмийн реакторын их биеийг хайлуулж эхэлсэн бололтой. Реакторын их биеийн гадна талд 13 удаа гялс хийсэн  гэрэл гарна гэдэг гинжин урвал өөрөө явагдаж эхлэж байна гэсэн үг юм» гэлээ. Реакторын хамгаалалтын их бие эвдэрч байж болзошгүй гэдгийг Японы цөмийн аюулгүй байдлын алба үгүйсгэхгүй байна. Эрчим хүчний блокын цөм эвдэрсэн тухай мэдээ байхгүй байна гэж мэдэгдэж байна.  “Фукусима-1” станцийн засварын ажил дээр өнөө болтол 700 гаруй хүн ажиллаж байлаа. Баасан гаригт цацрагийн түвшин өндөр болсон явдал 1, 2-р эрчим хүчний блок дээр хийж байсан ажлыг зогсооход хүргэсэн байна. АЦС-д болж байгаа процессийг хяналтанд авч чадахгүй гэж зарим нэг мэргэжилтнүүд үзэж байна. Одоо хоёрхон боломж байна, нөхцөл байдлын хөгжлийг ажиглаж хүлээх эсвэл эцсийн арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж сацралийн аюулгүй байдлын шинжээч Максим Шингаркин үзэж байна: « Технологийн одоогийн түвшин дэх хүн төрлөхтний хамгийн ойрын боломж бол түймэр гарах эсэхийг хүлээх арга л байна. Сүйрлийн хор уршгийг арилгахад л бэлэн байх хэрэгтэй. Хоёр дахь нь эхлээд харахад утгагүй юм шиг нэг боломж байна. Хайлж байгаа реакторын их биеийг чиглэгдсэн дэлбэрэлтээр бутаргах явдал юм. Өөрөөр хэлвэл инженерийн зарчмын боломж байсаар байна. Энэ тохиолдолд нилээн том бүсийг бохирдуулах их биеийн хагас хугас эвдрэлд хүргэх боломжтой болох ба хяналт тавихын аргагүй урвал болон түймрээс зайлсхийж чадах боломжтой болж байгаа юм» гэлээ. “Фукусима-1” станцийн эргэн тойрны тусгаарлах бүсийг энэ долоо хоногийн сүүлчээр 30 километр болгож өргөжүүллээ. АЦС-ийн ойролцоох газраас явахыг ирэгддээ зөвлөж байгаа бөгөөд төр засаг албадан нүүлгэх асуудлыг ч авч үзэж байна. Японы АЦС-д гарсан осол бүх дэлхийд тайван бус байдал үүсгэлээ. Цөмийн эрчим хүчний ирээдүйн талаар маргаан үүсэж байгаа ба европын хэд хэдэн станцийг хаагаад байна. Атомын эрчим хүчний аюулгүй байдлын талаар хариуцлага хүлээн ёстой олон улсын байгууллагын эрхийг өргөжүүлэхийг нэг бус удаа санал болгож байсныг Москва санууллаа. Энэ бүрэн эрх “цаасан дээр биш” бодит байдал дээр байх ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглээд: «Нөхцөл байдлаас урган гарах бүрэн эрх олон улсын энэ байгууллагад даалгасан үүргийг шийдвэрлэхэд тус болно. Бүрэн ил тод байдал болон мэдээлэлийн нээлттэй байдлын зарчмыг баримтлах хэрэгтэй» гэж тэр хэллээ. Өнөөдөр атомын эрчим хүчийг хөгжүүлэж байгаа улс орон бүхэн японд болсонтой ижил сүйрлийг ирээдүйд зайлуулж чадах арга хэмжээний талаар бодох хэрэгтэй гэж ОУ-ын төрийн тэргүүн хэллээ. Цацраг идэвхижилтийн хордлого болж магадгүй байдал тэртэй тэргүй хүнд байгаа Наран ургах зүгийн орны байдлыг улам муутгаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр газар хөдлөлт болон цунамигаас болж 10 мянга гаруй хүн амь насаа алдаж, 17 мянга гаруй хүн сураггүй алга болжээ. Япон улсын зүүн хойд нутагт хүмүүнлэгийн хурц сүйрэл болоод байна. Байгалын сүйрлээс амьд гарсан хэдэн зуун хүн одоо болтол сургууль, албан газрын байшин бүр гадаа амьдарч байна. Байшингуудад гэрэл цахилгаан, ус байхгүй байна. Байгалын гамшигаас болж урьдчилсан байдлаар 310 тэрбум долларын хохирол учраад байна. Байгалын гамшигийн хор хохиролыг арилгахад нь япончуудад оросын аврагчид туслаж байна. Газар хөдлөлтөд нэрвэгдэгсэдэд туслахаар ирсэн хамгийн олон хүнтэй аврагчид бол оросын аврагчид байлаа. Сендай, Исиномаки хотуудад 161 хүн ажилласан байна. Оросын ОБЯ-ны “Центроспас”, “Лидер” зэрэг хамгийн тэргүүн отрядууд эрэл хайгуулын ажлаа дуусгаад пүрэв гаригт эх орондоо буцаж ирлээ. Харин Японд туслах ажил үргэлжилсээр байна. Японы эрчим хүчнийхэн ОУ-аас нүүрс, шингэрүүлсэн хий авна. Хоёр улсыг холбох эрчим хүчний гүүр байгуулах асуудлыг оросын засгийн газар хэлэлцэж байна.