Энэ долоо хоногт орос-европын эрчим хүчний томоохон  төслийн нэг шинэ түнштэй боллоо. “Өмнөд урсгалд” хувь нийлүүлэгчийн үүрэгтэй германы Wintershall  нийлж, Словенитай тус улсад хий дамжуулах хоолойг барьж байгуулан, ашиглалтанд оруулахаар хэлэлцээр хийлээ. Харин Серб  улс нь энэ төсөлд оруулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээг тодорхойллоо. Энэ долоо хоногийн дүнгээр “Өмнөд урсгал” нь шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Газпромын энэхүү төсөл шинэ түншүүдтэй боллоо. Даваа гаригт оросын газын концерн германы эрчим хүчний тэргүүлэх BASF компаний охин компани  – Винтершалль /Wintershall/ ийн  хооронд  санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ерөнхий сайд Владимир  Путин уг баримт бичигт гарын үсэг зурсан явдлыг өндөр үнэлээд “Өмнөд урсгал” хийн дамжуулах хоолой нь Европын Холбооны эрчим хүчний хэрэглэгчдэд Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн орнуудын эмх замбараагүй байдалтай холбоотой түүхий эдийн зах зээлийн тогтворгүй байдалтай байгаа өнөө үед онц чухал юм гэв. Өнөөдрийн олон улсын эрчим хүчний зах зээл дээр болж байгаа зүйлүүдийг тооцон үзэхэд энэ бол маш чухал үйл явдал юм шүү. Энэ нь тогтвортой байдалд дохио өгч байгаа юм. Гарын үсэг зурсан хэлэлцээрийн тухай сэтгүүлчдэд Газпром компаний ерөнхий хорооны дарга Алексей Миллер ийнхүү ярьсан юм. BASF компани нь Газпромын 50 % багцыг хадгалсан тохиолдолд, түүний энэ төслөөс орох 15 % ашгийг авах болно. Хуваарилалтын ийм зарчмыг “Өмнөд урсгал” төслийн бусад хувь нийлүүлэгчид бас эдлэж байгаа. Шинжээчдийн дүгнэснээр “Өмнөд урсгал” төсөлд BASF компаний оруулах хөрөнгийн хэмжээ нь 2 тэрбум орчим евро байх аж. BASF компаний тэргүүн Юрген Хамбрехт санамж бичигт гарын үсэг зурсны дараа хийсэн мэдэгдэлдээ энэ төслийг түргэн шуурхай ашиглалтанд оруулахын тулд концерн боломжтой бүхнээ хийнэ гэж хэлсэн юм. Энэ төслийн хүрээнд хийх бидний хамтын ажиллагааны зарчмууд санамж бичигт тусгагдсан байгааг би цохон тэмдэглэмээр байна. Үүнд бидний бодит ажлаа төлөвлөх хэлэлцээрийн дараа нь  дандаа хийх гэрээнүүд байдгийг би онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. “Өмнөд урсгалд” BASF компани орох магадлалтайг өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн юм. Шинжээчид үүнийг Газпромд германы энэ компаний санхүүжилт төдийгүй, мөн Герман  улсын дэмжлэг хэрэгтэй гэж тайлбарлаж  байсан юм. Энэ долоо хоногт төслийн хэрэгжүүлэгчдийн дунд Словени болон Серб хоёр нэмэгдлээ. Хоёр оронд Орос улсын ерөнхий сайд Владимир Путин айлчлал хийн, тэдгээрийн удирдлагуудтай түлшний замыг барьж байгуулах тухай нарийвчлан хэлэлцсэн юм.  Словенид  нутгийнхийн хоолой дамжуулах хэсгийг барьж байгуулан ашиглах гэрээ байгууллаа. Төслийн энэ хэсэгт 1 тэрбум евро зарцуулах юм. Түүний дамжуулах чадвар нь жилд 24 тэр бум кубметр юм. Ингэхдээ Словени улс нь Газпромоос одоо авч байгаагаас 3 дахин илүү түлш авч байх юм.  Одоо Орос Словени хоёрын хооронд 2017 он хүртэл оросын хийг нийлүүлэх гэрээ хийгдсэн байгаа. “Өмнөд урсгал” төслийн хүрээнд бид энэхүү гэрээг 2035 он хүртэл сунгахаар яриа, хэлэлцээ хийж байна.  Словенид нийлүүлэх хийн хэмжээ нь 1,7 тэрбум куб метр байх юм. Одоо бидний гэрээгээр нийлүүлж байгаа хийн хэмжээ 500 сая куб метр юм.  Белградад Сербийн ерөнхийлөгч Борис Тадич, ерөнхий сайд Владимир Путин хоёрын хийсэн хэлэлцээр үүнээс дутуугүй ирээдүйтийн байсан юм. Газпромын төлөөлөгчид үүнийг ингэж тайлбарлаж байна: сербийн нутагт “Өмнөд урсгалын” хэсгийг барих нь тус улсад 1,5 тэрбум евроны хөрөнгө оруулалтыг татаж байгаа юм. Харин түлшний  транзитаас олох ашиг нь 25 жилийн турш  4 тэрбум евро давах юм. Владимир Путины мэдэгдсэнээр бүх юм нарийн  төлөвлөсөн ёсоор явагдаж байгаа аж.  “Өмнөд урсгал” процессын бүх гишүүдийн хүлээсэн үүргийг хууль зүйн үүднээс бүрдүүлэх явдал нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол энэ үйл ажиллагаа нь хүчээ авч, нийт европын болж ирлээ. Хэрэв цаашид ингэж төлөвлөгөөний дагуу явагдах юм бол, ташрамд хэлхэд үүнд орос улс эргэлзэхгүй байгаа бөгөөд “Өмнөд урсгал” европд 2015 онд орж чадна. Үнэндээ одоохондоо түүний эцсийн маршрут бас тодорхойлогдоогүй байна. Түрк улс эдийн засгийн бүсдээ хийн хоолойг хар тэнгисийн ёроолоор тавиулах эцсийн зөвшөөрлөө хараахан өгөөгүй байна. Түүнчлэн Европтой үр дүнтэй яриа хэлэлцээр хийхэд гурав дахь эрчим хүчний багц саад болж байна. Энэ нь  Газпромд нилээд хүндрэл бий болгоод зогсохгүй хийн хоолойг барихад эдийн засгийн сонирхлыг буурулж байгаа юм. Гэхдээ эрчим хүчний томоохон энэхүү төсөлд италийн ENI концерн болон германы BASFболон францын EdF /энэ компани оны эцсээр “Өмнөд урсгалд нийлэхээр болж байгаа аж/ орж байгаа нь энэ асуудлыг амжилттай шийдэх  найдвар төрүүлж  байна. Европын ихэнхи шинжээчдийн тайлбарлаж буйгаар тус төсөл нь Европын Холбоонд өөрт нь эрчим хүчний аюулгүй байдлыг шийдэхэд том алхам болох юм.