Хорин жилийн дараа дэлхийн эдийн засагт шинэ лидер гарч ирж магадгүй юм. Дэлхийн банкны шинжээчид Хятад улсын эдийн засгийн өсөлтийг судлаж үзээд жил бүр 8 % эдийн засгийн өсөлт нэмэгдүүлэх хүчин чадал байна гэж үзжээ. Хэрэв ийм хөгжлийн явцыг Хятад улс хадгалж чадах юм бол 2030 онд дэлхийд ДНБээр – нэгдүгээр байранд орно. Өнөөдрийн хувьд бол АНУ тэргүүлж яваа. Тус улсын ДНБ 2010 онд 14,5 их наяд долларт хүрсэн. Хятад улсын ДНБ 5,8 их наяд долларт хүрч, Япон улсыг гүйцэд түрүүлэн хоёрдугаар байранд орсон. Хямралаас түргэн гарахад Бээжинд юаний тогтвортой ханш нөлөөлсөн юм. Хятад улс нь өөрийн мөнгөн тэмдэгтийг чөлөөтэй хөрвөдөг болгоход ер анхаардаггүй. Одоохондоо практик үйл ажиллагаан дээр түүний энэ бодлого нь америкийн санхүүгийн том систем нурж байхад тэдний бодлого амжилттай байсан байна гэдгийг тод томруун харууллаа. Энэ тухай  “Оросын дуу хоолойд” Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны институтын ерөнхий эрдэм шинжилгээний ажилтан эдийн засгийн ухааны доктор Александр Салицкий ингэж мэдэгдсэн юм. Хятадын санхүүгийн систем нь маш хуучинсаг үзэлтэй. Америкчуудын хувьд бол, тэд 90-ээд оны үед системээ балласан. Түүнийгээ тэр хэвээр нь шинэ зууны эхэн үед үргэлжлүүлсэн чинь эцсийн дүнд тэр нь ипотекийн зээлийн хямралд хүргэсэн. Хүмүүн төрөлхтөнд цагийг нь олж үүнийг харуулсан. Залуусаа, ийм маягаар мөнгөтэй ханддаггүй юмаа гэж. Энэ нь америк шиг тийм баян улсыг ч гэсэн эдийн засгийг нь сүйрүүлнэ. Хятадууд америкийн замаар явсангүй. Тэд банк болон зээлдэгчийн хоорондын хэлхээ холбоонд тулгуурлахдаа хэмжигдэхүүний хэрэгслүүдийг ашиглаагүй. Тэд цагаа олж, уян хатан алсын хараатай ажиллаж чаддаг. Үүний зэрэгцээ шинжээчид хятадын эдийн засгийг зогсоох тийм хүчин зүйл байна гэж үзэж байна. Жишээ нь: Хятадад хүнс, түүхий эд болон түлшний үнийн өсөлт заналхийлж байна. Нөгөөтэйгүүр энэ нь нийгэмд тогтворгүй байдлыг бий болгож, хүн амын эсэргүүцэлд хүргэнэ. Өөр нэг юм бол хүн амын амьдрал чинээлэг болох тусам тэдний хэрэглээ өснө. Цалингийн өсөлт нь Хятадын үйлдвэрлэж байгаа барааны үнэнд нөлөөлнө. Энэ нь тэдний гадаадад гаргаж байгаа бараанд шууд заналхийлнэ гэсэн үг. Эцсийн дүнд нийтлэг өндөр хөгжилд үнэ ханшны өсөлт бас л адилхан өснө. Хэрэв Хятад нь эдийн засагтаа дахин өөрчлөлт хийхгүй бол тэд ДНБ жилийн 8 % эдийн засгийн өсөлтөнд хүрч чадахгүй. Засгийн газар нь одооноос үүнтэй холбогдон гарах янз бүрийн асуудлуудыг шийдэхээр арга хэмжээ авч байгаа бөгөөд тэдгээрийн үр ашгийг зөвхөн дараа нь л үнэлж болох юм – гэж Александр Слицкий үзэж байгаа аж. Жишээ нь, Хятадад хөдөө аж ахуйн бараа нь хятадын тариачдын орлогыг нэмэгдүүлдэг байна. Бусад орнуудад бол үйлдвэрлэгчид өөрсдөө энэ үнийн өсөлтөөс юу ч олж авдаггүй, харин зөрөө нь зуучдад очдог байна. Үнэ хашны бууралтын хувьд бол хятадууд шинэчлэлийн жилүүдэд нэг бус удаа түүний энэ хүндрэлтэй нүүр тулж байсан. Тэд ийм үзэгдэлтэй хэрхэн яаж тэмцэхээ мэдэх аж. Тэд захиргааны хөшүүрэг болон мөнгөний бодлогын хүнд хэцүүг давсаар ирсэн. Ингэхдээ одоо үнэ ханшны бууралт 4-5 % байхад тэд үүнийг хэвийн гэж үзнэ. Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай зоригтой таамаглалууд нэг бус удаа яригдаж байгаа. Өнгөрсөн жил гэхэд гурав дахь Их Британий Стандарт Чартеред банкны шинжээчид 2020 он гэхэд Хятад улс нь ДНБ хэмжээгээр АНУ-ыг гүйцэж дэлхийд тэргүүлнэ гэж ярьсан юм. Харин түүний өмнө Голдман Сейчс Группын шинжээчид Хятад улсыг 2027 он гэхэд АНУ-ыг эдийн засгаараа гүйцэд түрүүлнэ гэж тодорхойлж байсан юм.