Барууны эвслийн хүчнүүд Ливийн цэргийн объектуудад цохилт үзүүлсээр байна. Сүүлийн хэд хоногт гэхэд л 150 гаруй цэргийн нислэг хийгдээд байна. 16 далавчит пуужин болон агаарт удирдлагатай дөрвөн бөмбөг тавьжээ. Тэдгээрийн зорилго нь их бууны болон механикжсан хүчнүүд ба  Каддафид үнэнч багийн дэд бүтцийг устгах явдал юм. Үүнтэй зэрэгцэн дарангуйлагч Муаммар Каддафийн ойрын хүрээний хүмүүс тус улсыг бөмбөгдөх үед энгийн номхон 114 хүн амь үргэдсэн тухай мэдээлж байна. Олон улсын байгууллагууд засгийн газрын цэргүүдтэй босогчдын хийсэн тэмцэлийн улмаас энгийн мянга гаруй хүн нэрвэгдсэн тухай мэдээлж байна. Харин Ливийн эрх баригчид энэ тоо баримтыг үгүйсгэж байна. Ингэснээр  Ливид иргэний дайн үргэлжилж байгаа бөгөөд барууны эвслийн хүчнүүд  Каддафийг өөрийн ард түмнээ нугчин дарах явдлыг зогсоож чадаагүй байна.  Барууны эвслийнхний дунд одоо болтол зорилгын нэгдсэн ойлголт үгүй, ажиллагааныхаа туйлын зорилгыг Муаммар Каддафийг огцруулахаас өөр зүйл мэдэхгүй байгаа аж. Барууны эвслийн орнууд тус ажиллагааны удирдлагыг Хойд-Атлантын эвсэлд шилжүүлэхээр ярьж тохирсон хэрнээ бөмбөгдөлтийн гол ажлыг АНУ гүйцэтгэж байна. Чухам энэ асуудал өнгөрсөн долоо хоногийн Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын  утсаар ярьсан ярианы гол сэдэв байв. Энгийн иргэдийн дунд нэрвэгдэгсдийг таслан зогсоох шаардлагатай байна гэж Дмитрий Медведев тэмдэглэсэн юм. Тэрээр НҮБ-ын АЗ-өөс гаргасан Тогтоол нь Орос улсын хувьд чухал юм гэж тэмдэглэсэн юм.  Энэ нь сөрөг хүчнийхний хяналтанд байгаа дүүргүүдийг Каддафийн хүчнийхэнд  бөмбөгдүүлэхгүй үүднээс нислэггүй бүс тогтоосон явдал юм. НҮБ-ын  АЗ ийн 1973 Тогтоол болон энэ баримт бичгээс үүдэн гарч байгаа мандатыг  Москва дэмжиж байгаад Барак Обама талархаж байгаагаа илэрхийлэв. Үүний өмнө Оросын ерөнхийлөгч  Ливид өөрийн цэргийн  хүчээ хэрэгжүүлж байгаа улс орнууд үүнийг зөвхөн ливийн сайн сайхны төлөө хийж байгаа гэдэгт найдаж  буйгаа мэдэгдсэн билээ. Ливид хүмүүсийн амь нас хохирч байгааг таслан зогсоохын хамт тус улсын бүрэн бүтэн байдлыг хадгална гэдэгт найдаж байгаагаа Оросын ерөнхийлөгч илэрхийлэв. Үүнтэй зэрэгцэн НАТО-гийн цэрэг-улс төрийн эх сурвалжууд Ливид хуурай газрын цэргийн ажиллагаа явуулах боломжтой тухай яриа  цухалзуулах боллоо. Ингэхдээ тэд Каддафи нь бууж өгөх эсэхээс шалтгаална гэх. Хэрэв Каддафи огцрохгуй бол хуурай замын ажиллагааг 4-р сарын сүүл – 5-р сарын эхэн үеэр төлөвлөж байна. Энэ асуудлыг барууны эсвэлийн хүчнийхний “Одиссея. Үүр цайх” ажиллагааг дэмжихээр Газрын-Дундад тэнгисийн орчимд буулгасан америкийн 4 мянга гаруй цэрэг шууд бусаар гэрчилж байна. Үйл явдал тодорхой – гэж “Оросын дуу хоолойд” Оросын Стратеги судлалын хүрээлэнгийн ажилтан Аждар Куртов ярьж байна. Хуурай газрын цэргийн ажиллагааг Каддафи нь байх уу, эс байх уу хамаагүй төлөвлөж байна. Чухамдаа барууныхны болон Хойд-Атлантын эвслийн улс-төрчдийн хуурай замын цэргийн ажиллагаагүй яавч болохгүй гэсэн санаа одоо мэдээллийн сувгуудаар  цацагдаж  байна. Үнэхээр агаарын цохилтоор эсэргүүцлийг дарна гэж тооцоолох нь боломжгүй зүйл. Яагаад гэвэл Каддафи явган цэргийн болон хөнгөн, хүнд зэвсгээ өөрийн  талынхандаа тараагаад өгчихсөн байгаа. Мэдээж хэрэг Хойд-Атлантын эвслийнхэн цэргийн тусгайлсан хэдэн объектуудыг устгаад зогсохгуй. Үүний  баталгаа НАТО –гоос үзүүлж байгаа хүчирхэг тусламжийг авсан сөрөг хүчин засгийн газрын цэргийг ялж чадахгуй л болов уу. Аджар Куртов Барууныхны үйлд ажиллагаанд бас нэгэн шалтгийг олж харжээ. Энэ нь эрчим хүчинд тавьж буй хяналт юм. Ливийн жишээ нь барууны ертөнцийн эрчим хүчний тээгчийг хангахын тулд цэргийн ажиллагаа хийх оролдлогыг харуулж байна. Тиймээс зорилго нь засгийн газрын цэргүүд энгийн номхон ард түмний хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох биш, Каддафийг огцруулах ч биш, эрчим хүчний түүхий эдтэй улс орныг хяналтандаа авах гэсэн бодлого юм. Мэдээж хэрэг энэ тухай Баруун ярих дургүй байгаа. Гэхдээ ливид цэргийн ажиллагаа явуулах нэгдмэл ойлгол үгүй учир шалтгаан нь чухамдаа үүнд байгаа юм. НАТО-гийн тэргүүлэх гишүүдийн дунд гарч байгаа үл ойлголцол нь юуг хэлж байна вэ гэхлээр зэрэг олон улсын ямарч тулгамдсан асуудалд урьтах асуудал бол улс-төрийн асуудал. Ливичуудад тусламж хэрэгтэй, гэхдээ тэд өөрсдөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх ёстой.