Иорданы засгийн эрх баригчид болон тэдний эсрэг засгийн газрыг өөрчлөлт хийхийг шаардан жагсаж байгаа залуучуудын хоорондох мөргөлдөөний улмаас тус улсын нийслэл хот Амманд  шархадагсдын тоо 100 давлаа. Энэ тухай 3-р сарын 25-нд Франс Пресс агентлаг эмнэлгийн эх сурвалжаас авсан гэж  мэдээллээ. Баасан гаригт жагсагч залуучуудыг засгийн эрх баригчдын талынхан чулуугаар нүүлгэжээ. Түүнчлэн полиц эсрэг талынхны хуаранг эзлэн авч, хэд хэдэн босогчдыг баривчилжээ. Сүүлийн үед Ойрхи-Дорнодын болон Хойд Америкийн орнууд олон нийтийн жагсаал цуглаанд автагдсаар байна. Египт, Тунисд болсон мөргөлдөөний улмаас эрх баригчид нь огцорсон юм.