Их Британий Би-би-си корпораци 3-р сарын 25-нд орос хэл дээр явуулдаг радио нэвтрүүлгээ зогсоолоо. Энэ алба нь 65 жил нэвтрүүлэг цацсаныхаа дараа Интернет рүү шилжиж байгаа юм. “Бид сая сонсогчдын зүрх, сэтгэлд үлдэсэн өв сангаар бахархан  бидний хийж байсан нэвтрүүлгээ зогсоож байна. Бид манай сонсох танхимийг үргэлжлүүлэн хөгжүүлэн өөр давцан дээрээс юуны түрүүнд интернет болон бусад мобиль холбоогоор дамжуулан явуулах юм” гэж тус албаны дарга Сара Гибсон тэмдэглэв. Ийм арга хэмжээ авсан нь төсвийг нилээд хорогдуулсантай холбоотой аж. Корпораци нь нилээд хэдэн салбар болон ажилтнуудаа цомхотгох ёстой болжээ. Жилийн эцэс гэхэд гадаад руу мэдээлэх алба 433 хүнээ цомхотгох гэж байна.