Дэлхийн уран гулгалтын аварга шалгаруулах  тэмцээнд оролцох Японы тамирчдыг Москвагийн зочид буудалд үнэгүй байрлуулж болох юм гэв. Ийм санаачлагыг зочид буудлуудын сүлжээ гаргажээ. Тэр нь москвагийн засгийн газар болон америкийн тэрбумтанд харъялагддаг юм. 4-р сарын 25-аас 5-р сарын 1-ны өдрүүдэд оросын нийслэлд Дэлхийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн зохион явагдах гэж байна. Үүний өмнө нэр хүнд бүхий энэ уралдаант тэмцээнийг Япон улсад зохион явуулах эрх өгсөн байсан нь тус улсад болсон байгалийн сүйрлээс болоод уг тэмцээнийг ОХУ явуулахаар санаачлага гаргасан юм.