3-р сарын 25-ны үдэш ливийн босогчдын зэвсэглэсэн бүлэглэлийнхэн тус улсын зүүн хэсэгт орших Аждабия хотыг эзлэн авлаа. Энэ жижигхэн хот нь ливийн засгийн газрын цэргүүдийн эсрэг босогчдын төв болоод байгаа Бенгази руу хүрэх замын тэргүүн шугам юм. Тэрээр засгийн эрх барьж байгаа болон тэдний эсрэг тэмцэгчдийн гарт нэг бус удаа ээлжлэн орж байжээ. Арабын телевизийн сувгийн мэдээлснээр 3-р сарын 25-нд Триполиос зүүн хэсэгт 200 км орших Мисурата хот руу Каддафийн цэргүүд үргэлжлэн давшиж байжээ. Босогчдын ярьж байгаагаар мөргөлдөөний дүнд 6 хүн нас барсны дотор гурван хүүхэд байжээ. Триполийн телевизийн мэдээлснээр Каддафи нь арми, полиц болон хүчнийхний бие бүрэлдэхүүний цолыг “түрэмгийлэгчидтэй тэмцэхэд баатарлаг гарамгай гавъяа байгуулсан”явдалд нэмжээ. 2-р сарын дунд үеэс тус улсыг 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафийн эсрэг жагсаал болж, түүнийг огцрохыг шаардсан юм. Яваандаа уг жагсаал нь засгийн газрын хүчнийхэн болон босогчдын  зэвсэглэсэн мөргөлдөөн болж хувирсан юм. 3-р сарын 19-нд Барууны эвслийнхэн “Одиссея. Үүр цайх” цэргийн ажиллагаагаа эхэлсэн юм.